Таны хүүхэд нас жаргалтай байсан уу?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Аз жаргалтай байсан уу гэж асуусан бол зохих байлаа. Аз гэдэг үгийг хаячихаар өөр утгатай болж байна. Жаргалтай байхын тулд бас азтай байх ёстой биз дээ? Тиймээ, би азтай бас жаргалтай байсан. Гэхдээ миний хүүхэд нас социализмаас капитализм руу шилжих үеийн бэлтгэл болон шилжилтийн үеийг даван туулах процесс дунд нь өнгөрсөн болохоор жаахан хэцүү байлаа.
80-аад оны сүүлээр бол барааны хомсдол эхэлсэн. 90-ээд оны эхээр жинхэнэ хямрал эхэлсэн. Хүмүүс үндсэндээ галзуурцгаасан. Гэр бүл салалт их байсан. Статистик тоо байгаагүй шалтгаан нь бараг хэн ч албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй. Тэгээд картын бараанаас салаад хавтгай архидалт болсон. Энэ архидалтаас болоод олон айл зовсон гэдэг юм байна лээ. Миний хувьд аав ээж архи уудаггүй байсан. Хоёулаа нийгэмд хөлөө олох гэж сандарч гүйсэн. Загнуулах үедээ загнуулаад зодуулах үедээ зодуулаад л өнгөрсөн.
Харин социализмийн үеийн сургалтын систем хүнд санагдаж байсан. Хичээлээр маш их шахдаг байлаа. Зун ажил хийлгэнэ, өглөө эрт хичээл эхэлсэн бол нар нэлээн доошилсон үед тарна. Багш нар нь сурагчдыг зодно, өмдөнд нь шээлгэнэ, муужирч унатал нь зогсооно гэх мэт. Хүүхдүүдийг мөн ч их тарчлаасан даа. Тэгээд олигтой сурлагатай болцгоосон юмгүй. Одоо бүгд ажил мэргэжилгүй. Хатуу гараар хүмүүжицгээсэн болохоор өнөөгийн орчин цагийн нялганасан юманд дургүй. Хүүхэд нь дарвалзахаар үсэртэл нь алгадчихдаг. Юмыг хүчээр шийдэх гээд байдаг.
Тэгэхээр хүүхэд нас нь аз жаргалтай байсан эсэхээс үл хамааран цаг үеэ дагаж хүн өөрчлөгдөх ёстой л доо. Яаж цаг үеийг сөрж явах вэ дээ. Хуучинсаг байх нь тухайн хүний л сонголт, гэхдээ бүх юм өөрчлөгдсөн байхад өнгөрсөн цагт амьдраад байж болохгүй байх.
Гэхдээ бодох нэг зүйл байгаа. Тэр бол сэтгэл зүрхээ чагнах. Зөвхөн хатуу зарчим, ухамсар, оюун ухаан, зорилго, чиглэл дангаараа юуг ч шийдэхгүй. Хүн чинь робот биш учраас робот шиг алдаа мадаггүй, төгс байхыг бусдаас шаардах нь буруу байх.