Сүсэг бишрэлгүй хүн шашинлаг нийгэмд хэрхэн амьдрах вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.
Дэлхийд эрх зүйт төр (хуулийн засаглал) тогтохоос өмнө шашин нь ёс суртахууны хэм хэмжээ байсан ба сүм хийдүүд шүүн таслах үйл ажиллагаа явуулдаг байлаа. Өөрөөр хэлбэл тэд зөв бурууг дэнсэлдэг байжээ. Энэ цаг үеийг шашны ноёрхлын үе гэдэг. Дараа нь шашны бус хуулийн засаглалыг бий болгоцгоосон. Хэдийгээр шашны бус болсон ч гэлээ баталсан хуулиуд нь шашныхаа үзэл баримтлалыг өөртөө агуулдаг. Жишээ нь Исламын шашинтай улс орнуудын хууль нь Ислам дэг журмыг хадгалсан, Христийн шашинтай улс орнуудын хууль нь Христийн сургаалиудтай төстэй. Тийм учраас Исламын шашинтай улс орнууд Европ маягийн хуулийг импортлон авч хэрэглэх дургүй байдаг. Учир нь шашных нь үзэл санаатай зөрчилдөнө. Хэрэв ямар ч шашингүй хүн нутагт нь ирвэл тэд гайхна, гэхдээ шашныг нь хүндэлбэл тэд найраг хандана.
Сүсэг бишрэлгүй гэдгээ нуухаас өөр замгүй. Улс орон бүр өөрийн гэсэн дүрэмтэй, ертөнцийг харах үзэлтэй. Тэдгээр нь хоорондоо тэнгэр газар шиг ялгаатай. Нэгээс нөгөөд шилжихэд бараг л өөр гаригт ирсэн мэт мэдрэмж төрөх болно. Хэрэв чи шашинлаг биш бол шашинлаг улсад аялахгүй байхыг зөвлөе. Өөрт таалагдах, сэтгэлд нийцэх тэр гаригийг сонгох хэрэгтэй. Хаана чи аз жаргалтай тэнд чиний эх орон бий гэдэг үнэн. Амьдрал богинохон бөгөөд утгагүй гэдгийг бид бүгд мэднэ. Тиймээс энэ амьдралаа аз жаргалаар дүүрэн өнгөрөөх хэрэгтэй. Хүссэн бүх зүйлээ хийж, хүссэн бүх зүйлээ үзэх нь амьдралыг чинь утга төгөлдөр болгоно. Амжилт.
Шашин түүхтэй. Жишээ нь протестант шашинтай гэр бүл байхад хөрш айл нь католик гэж бодъё. Энэ хоёр үзэл бодол таарахгүй. Яагаад гэвэл эрт цагт протестант шашинтнууд католик шашнаас ургаж гарсан, өрх тусгаарлан бие даасан том шашин болж хувирсан, хоорондоо байлдаж ч байсан. Бие биедээ өс санахаас гадна хорвоог тэс өөрөөр харцгаадаг, амьдралын хэв маяг нь ч өөр. Протестантууд католикийг хэрцгий гэдэг бол католик нь протестантуудаа ёс суртахуунгүй гэнэ. Лалын шашин ч адилхан дотроо хэдэн урсгалд хуваагдан тэмцэлдэж байсан. Буддын шашин бас Монголд хоёр хуваагдан байлдаж байсан (шар нь ялсан). Шарын зурхайч урсгал Монголд одоогоор ноёрхож буй. Мухар сүсэг дэлгэрлээ гээд байдаг нь энэ.
Нөгөө талаар шашин бол соёл. Соёл мэдээж ёс заншилтай, заншил нь дүрэмтэй. Дүрмийг нь зөрчвөл шийтгэх гээд дайрчихна. Яагаад гэвэл тэр үйлдлийг нь доромжлол мэтээр хүлээн авч буй нь тэр. Усыг нь уувал ёсыг нь дагах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл зочин эсвэл гэл бүлийн аль нэг гишүүн тухайн гэрийн (айлын) дотоод дүрмийг баримтлах ёстой болдогтой адилхан. Тэгэхээр шашингүй байлаа ч шашинтай улсад тухайн шашинд нь орсон мэт амьдрахаас өөр замгүй. Яахав... бага зэрэг өөрийнхөөрөө байж болно, гэхдээ л хэмжээ хязгаартай.
Франц философич хэлэхдээ: Алдартай физикч математикч эрдэмтэд ихэнх нь бурханд итгэдэг байсан гэхдээ дотроо итгэдэггүй байсан байж мэднэ. Яагаад гэвэл бурханд итгэдэг гэвэл итгэдэггүй байснаас илүү өөрт нь ашигтай байсан. Ижил бурхан шашин шүтдэг бол нийгэмтэйгээ илүү ойр байна. Хүн чинь нийгмийн амьтан шүү дээ. Хэн ч нийгмээс гадуурхагдахыг хүсэхгүй.