"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2024-09-22T23:12:23+08:00

    Эртний (МЭӨ 300 он) Грекийн философич Китийлийн Зеноны Афины агорад үүсгэсэн аретологийн үзэл санаа. Китийл (эсвэл Китион) гэж түүний төрсөн хот улсыг хэлж байна, «агора» гэж хотын аль нэг хэсэгт байрлах хурал цуглаан зохион байгуулдаг талбай, харин «аретологи» гэж сайн үйлийг дэлгэрүүлэгч. Тэрээр стоицизм нь 3 салшгүй хэсгээс бүрдэнэ: физик, ёс зүй болон логик.

    Физик

    Ертөнц нь тодорхой хэмжээний энерги агуулна. Энерги алга болдоггүй, зөвхөн төлөв нь өөрчлөгдөнө. Тэр нэг бол дулаан үүсгэнэ, үгүй бол тэр хөдөлгөөн болно. Дулааныг "идэвхтэй эрчим хүч", хөдөлгөөнийг "нөөц эрчим хүч" гэж болно. Идэвхтэй эрчим хүчийн нөлөөгөөр амьдрал үүсдэг, харин нөөц эрчим хүчийн нөлөөгөөр амьдрал үргэлжилдэг гэх. Тухайн эрчим хүч идэвхтэй юу эсвэл идэвхгүй юу гэдгийг түүнийг ямар өнцгөөс харахаас шалтгаална. Тэр идэвхтэй ч байх, үгүй ч байх, ер нь бол ялгаагүй, гол нь "тэмцэл" байхгүй бол тэдгээрийн төлөв өөрчлөгдөхгүй. Тэгэхээр эрчим хүч нь хөгжин өөрчлөгдөх "боломж" юм. Хэдий чинээ эрчим хүч түүнээс гарна төдий чинээ түүнд сонголт нээгдэнэ гэсэн үг.

    Ёс зүй

    Мэдлэггүй ёс зүй орших боломжгүй. Мэдлэгийг алимны модоор зүйрлэвэл ёс зүй нь алим болж таарна. Харин мэдлэг бол үг, түүнийг үгээр дамжуулан авч болно. Үг байхгүй бол мэдлэг байхгүй. Үг нь нэг субъекийг нөгөө субъекттэй холбох гүүр болдог, өнгөрснийг ирээдүйтэй холбодог (аретологи: арето /αρετη/ - сайн үйл, логи /λογος/ - үг, үг яриа ба түүний утга болон авцалдаа, номлол, судалгаа). Ёс зүйг бид суралцаж бий болгодог, гэхдээ түүнийг хэрэгжүүлэхээс нааш тэр бодитой болохгүй. Тиймээс ёс зүйг дадал зуршил болгох шаардлагатай. Харин дадал зуршил нь хүний зан чанарыг бий болгодог. Харин зан чанар нь хүний хувь заяаг тодорхойлдог. Ёс зүй бол "нийгэмд тустай зан чанар" (êthos) юм. Нийгэм ёс зүйггүй бол тэр "хаос" буюу эмх замбараагүй байдал болно. Эмх замбарааг дэг журмаар тогтоодог. Учир нь дэг журамгүй байдал нь үргэлж зовлонг төрүүлдэг. Дэг журам бол хариуцлагатай байдал. Хариуцлагатай байдал нь тэсвэр хатуужил дээр тогтдог.

    Логик

    Стоицизм нь хор хөнөөлтэй сэтгэлийн хөдлөлүүдээ хянах чадварыг хөгжүүлэх арга хэрэгслийг эргэцүүллийн логик (анг. propositional logic) ашиглан заадаг. Стоицизмийн гурав дахь үеийн төлөөлөгч Хрисипп стоицизмийн талаар олон ном бичсэн нь ихэнх нь алга болсон гэдэг.

Хариулт үлдээх