Компьютерийг бас систем гэж нэрлэж болно. Компьютерийг эд ангийг хийдэг, угсардаг үйлдвэр, түүний шат дамжлага бас л систем.
Төрийн систем гэж бас байна. Үндсэн хууль, бусад хууль, сонгууль, парламент, засгийн газар, ерөнхийлөгч, шүүх эрх мэдлийн харилцан хамааралтай систем. Том хувийн болон төрийн компаниудын удирдлагын систем гэж бас бий.
Юу гэж тодорхойлмоор юм бэ... хэсэг бүлэг эд ангиуд харилцан өөр хоорондоо нөлөөлөх болон үйлчлэх замаар нэгэн үйлдэл болон үүргийг гүйцэтгэх тэрхүү энгийн эсвэл нарийн төвөгтэй зохион байгуулалт гэх юмуу?! Жаахан философи утгаараа систем нь хэрэглэгчгүйгээр систем биш юм.
Тухайлбал автомашиныг хөдөлгөхийн тулд олон янзын эд ангиуд нь харилцан хамааралтайгаар хамтарч ажилладаг. Мотороос гарсан хүч хурдны хайрцгаар дамжиж дугуйнд очно. Автомашины цахилгаан, электрон хэрэгслүүд бас тусдаа үүрэгтэй. Тухайн автомашинд үйлдвэрээс нь суурилагдсан бүх зүйл жолоочид хэрэгтэй. Тэд хэрэгтэй учраас автомашин өөрөө бүхэлдээ систем юм.
Компьютерийг бас систем гэж нэрлэж болно. Компьютерийг эд ангийг хийдэг, угсардаг үйлдвэр, түүний шат дамжлага бас л систем.
Төрийн систем гэж бас байна. Үндсэн хууль, бусад хууль, сонгууль, парламент, засгийн газар, ерөнхийлөгч, шүүх эрх мэдлийн харилцан хамааралтай систем. Том хувийн болон төрийн компаниудын удирдлагын систем гэж бас бий.
Системийн аль нэг эд анги, тухайн системийг бүрдүүлж буй хэсэг нь ажиллахаа болих эсвэл доголдвол тэр систем ажиллахгүй эсвэл мөн адил доголдоно гэсэн үг.
Хамгийн энгийн системээр жишээ татъя л даа. Тэгвэл бидний сайн мэдэх гэрлийн унраагуур. Товчлуур дарахад тэжээл салгагдана. Энэ хялбар ч гэсэн гэрлийн ламп, кабель, унтраагуур нийлээд нэгэн систем.