"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-03-02T19:52:17+08:00

    Уг нь бол олигархи, олигарх хоёр өөр утга илэрхийлнэ. Эхнийх нь мөнгөтэй, нэр нөлөөтэй, эрх мэдэлтэй хэсэг нөхөд гэж. Манайхаар бол сүүлийн үед улс төрийн хүрээнд тренд хэллэг болоод байгаа 30 гэр бүл, Манан бүлэглэл байх. Харин олигарх гэдэг нь олигархи бүлэглэлийн гишүүн (хувь хүн). Нэрний хувьд Грек (нийгмийн баялаг, төрийн эрх мэдлийг хяналтдаа авсан хэсэг бүлэг хүмүүс гэсэн утгатай).

    Өнөө цагт энэ үгийг барууны хэвлэлүүд ихэвчлэн Оросын баячуудын талаар ярихдаа хэрэглэдэг. Тэгэхдээ маш сайн тодорхойлж өгдөг. Юу гэхээр ЗСБНХУ тарж бутраад удаагүй байхад буюу 1991-1993 оны ороо бусгаа цаг үед баруунд боловсрол эзэмшсэн, капиталист, бизнес сэтгэлгээтэй, амбицтай залуус нийлэн Оросын нийт масс цаг үеэ мэдэрч амжаагүй байхад өмч хувьчлалд идэвхтэй оролцон тухайн үеийн хуулийн цоорхойнуудыг овжин ашиглан маш богино хугацаанд хагартлаа баяжиж авсан гэдэг ба тухайн үед Орос оронд хууль бараг хэрэгждэггүй, хууль нь гууль болсон, авлига хээл хахууль цэцэглэсэн, аллага хүчирхийлэл, дээрэм тонуул газар авсан байсан гэдэг.

    Оросын эхний олигархи нь еврей гаралтай Ходорковский тэргүүтэй газрын тос, газ зэрэг эрчим хүчний магнатууд. Дараа нь Путин өмч хөрөнгүүдийг нь хурааж шорон хийсэн, зарим нь хил даван зугатсан. Гэхдээ Путин бүгдийг нь онилоогүй. Байгалийн баялаг дээр суурилсан, социализмийн үед улсын өмч байсан аж ахуйн нэгжүүдийг хувьчилж авсан нөхдүүдийг шалгаж шүүсийг нь шахсан. Бусдыг нь оролдоогүй. Одоо Орост хангалттай олон олигархууд бий.

    Бусад улс орон, тэр дундаа баруун Европ, АНУ-д олигарх байдаг уу гэж асуудаг. Миний бодлоор бол байхгүй. Тэнд хууль нь чанга биш ч гэлээ нэгэнт батлагдсан хуулийг утгаар нь хэрэгжүүлдэг. Хэн ч тэрнээс бултаж чадахгүй (хичнээн баян, нэр нөлөөтэй байгаад нэмэргүй). Хариуцлага, хяналтын систем нь төгс төгөлдөр. Сонгуулийн өмнө нэр дэвшигчдэд өгөх хандив нь алган дээр байгаа мэт ил (яахав 1960-аад оноос өмнө замбараагүй байсан гэдэг юм). Барууны улс төрчид олигарх/олигархи  гэдэг үгийг  зөвхөн Оросын баячуудын тухай ярихдаа хэрэглэдэг зуршилтай. Еврокомиссын тэргүүн "Оросын олигархуудын хувийн онгоцуудад Европын холбоо агаарын хилээ ашиглуулахгүй." гэсэн албан ёсны мэдэгдэл хийж байх жишээтэй. Тэгж хэлсэнд хэн ч гайхдаггүй юм.

Хариулт үлдээх