Нүүрний таргалалтыг багасгах боломжтой юу?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \"Хувийн тохиргоо\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Эрүүл мэнд чинь хэвийн бол нүүр тарган байх нь төрөлхийн, физиологийн онцлог эсвэл ерөнхийдөө тарган байна гэсэн үг. Би бодохдоо бусад хэсэг туранхай мөртөө нүүр тарган байгаа бол хангалттай туранхай биш байна гэж үзнэ. Ахиулаад нэлээд турчихвал нүүр чинь турахгүй гээд хаачихав. Тийм болохоор нүүрээ шингэртэл туралтаа зогсоогоод хэрэггүй гэж зөвлөе. Биеийн зарим хэсэг хамгийн сүүлд турдаг бололтой юм билээ. Зарим хүний гэдэс хамгийн сүүлд татагддаг бол зарим хүний хөл, гуяа бүдүүн хэвээр үлдчихээд ахиад 10 кг хаяж байж зүгээр болдог. Хүмүүс бүдүүн хэсгээ хараад булчин гэж бодоод байдаг. Гэтэл турна гэдэг бас булчингаа багасгахын нэр. Турснаар зөвхөн өөх багасах биш булчин бас агшдаг.