"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 2
    2021-11-11T21:06:44+08:00

    1 мод газар гэж 1066.8 метр газар. Орос, Украины дундад зууны хэмжих нэгж. 700 ( эсвэл бүр хуучин цагийн 1000) алд газар. Дээр үед замын турш 700 алд тутамд шон (хар цагаанаар алаглуулж будсан) босгоод хот, тосгод хүрэх зай болон нэрийг бичиж үлдээдэг байж (шууданчдад зориулж). Тухайн үед суурьшмал (газар тариалан) иргэншилтэй бараг улс орон болгонд тийм шон босгосон байдаг байсан аж. Эртний Ромоос эхтэй. Гэхдээ Ром нь гонзгой чулуун дээр сийлсэн байдаг байсан байж. Европчууд зүгээр модоор хийчихдэг байсан болохоор газрын зайг баримжаалахдаа түүгээр (өөрсдийнхөөрөө) нэрлэдэг болсон гэж. Оросууд верста гэнэ.

    Арван тавны цагдаа (15 мод газрыг хариуцсан цагдаа - 1910 он).

Хариулт үлдээх