Нойр солигдоод үүрээр унтдаг болов. Яаж хэвийн болох вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Тийм. Хатуу цагийн хуваарьтай ажил эрхэлдэггүй эсвэл ажил чинь интернэт болон компьютерийн хэрэглээний программ орчинд явагддаг бол тийм болно. Компьютер тоглоом тоглох дуртай бол бас тэгнэ. Ялангуяа онлайнаар хамт тоглодог нөхдүүд бас тэгдэг бол. Шөнийн цагаар компьютерийн өмнө суух дуртай бол энд шалтгаан байдаг л байх. Хэн ч саад болохгүй, тайван байдаг ч юмуу. Шөнө анхаарлаа төвлөрүүлж чаддаг юмуу. Тэгээд үд өнгөртөл унтана. Үгүй ч байж магадгүй. Тэгэхээр яаж хэвийн болох вэ гэж.
Яарах хэрэггүй гэж бодож байна. Тийм амархан өдрийн амьдралтай болохгүй байх. Засах маш хэцүү. Эрт орондоо орчихвол нойр чинь хүрэхгүй тарчилна. Зохиолч, лектор Дейл Карнеги хэлэхдээ, нойр чинь хүрэхгүй бол унтах гэж оролдох хэрэггүй гэсэн байдаг. Хүчээр унтах гэж оролдсоноор та улам л ядаргаанд орно гэжээ. Мэдээж Дейл Карнегийн зөвлөснөөр яваад байвал хэзээ ч хэвийн болж чадахгүй л дээ. Миний хэлэх гээд байгаа зүйл бол унтах цагаа бага багаар наашлуулах. Шөнө бүр 30 минутаар ч юмуу. Тэгэхдээ шөнө кофе уудаг бол унтахаар хэвтэхээс ядаж 2 цагийн өмнө кофе уухгүй байсан нь дээр. Тэгэхгүй бол хөнжил дотор зүрх чинь дэлсээд сэтгэл санаа гэгэлзээд яагаад ч унтаж чадахгүй. Үнэндээ кофений үйлчилгээ 4 цаг үргэлжилдэг л дээ. Тэгээд энэ маягаар удаан үргэлжлэвэл нийгмийн амьдралаас тасарч өдөр алдаж шөнө гэгч болж өөртөө болон гэр бүлдээ тавих анхаарал халамж суларч амьдрал цалгардана.
Хөдөлгөөн дутагдвал бас нойр муудна. Хар ажил хийх эсвэл спортоор хичээллэх хэрэгтэй. Тархиа ажиллуулахгүй бол тэнэг болно, булчингаа ажиллуулахгүй бол хөшиж үхнэ. Эмч нар зарим нэг өвчтөнгүүдийг үзээд эм бичиж өгөхийн оронд биеийн хүчний ажил хийх эсвэл спортоор хичээллэхийг санал болгодог байна. Ихэнх нь дургүйцэж хүлээж авдаг ч хэлсэнээр нь хийсэн өвчтөнгүүд эдгэрдэг гэж байна лээ. Тэгэхээр хөдөлгөөний дутагдал нь бие организм болон сэтгэл зүй, амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг байх нь.