Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Хууль гэж юу вэ? гэсэн асуултад хариулахдаа би нийгмийн тухай ойлголтыг бараг бүхэлд нь өгсөн гэж бодож байна. Нэмж хэлэхэд нийгэм бол хувь хүмүүсийн нэгдэл. Нийгэм гэдэг үг өөрөө нийлэх гэдэг үгнээс гаралтай нь ойлгомжтой. Хүн угаас физиологийн хувьд бусад амьтадаас сул дорой учраас нэгдэж нийлэхээс өөр замгүй. Хүн нь сармагчингаас гаралтай гэж шинжлэх ухаан нотолдог ба энэ нь ч үнэн. Гэхдээ яг тийм гэсэн сармагчингийн төрлөөс биш зүгээр сармагчингийн төрлийн амьтан байсан гэж бодож байна. Хулганаас эхлээд баавгай хүртэл, муурнаас эхлээд арслан хүртэл жижиг том боловч ижил төстэй төрөл байдаг шиг.
Тэгвэл хүн хэтэрхий ухаантай сармагчин учраас бусад араатнуудаас, байгаль цаг уурын хүнд хэцүү нөхцлөөс өөрийгөө хамгаалах арга олчихоод байдаг байв. Өөрөөр хэлбэл оюун ухаан нь хүнийг бие организмын хувьд цаг аясаар сул дорой болгож шинэ төрлийн гени үүсгэж байсан ба тэдгээр айхтар үс ноос, хурц шүд, хумс, хурдтай хөлийг ухаанаараа орлоод явжээ гэсэн үг. Үс ноос нь хувцас, хурц шүд нь зэвсэг, хурдыг мориор гэх мэт.
Аливаа хүн дан ганцаараа юу ч биш, хорвоо дээрх хамгийн арчаагүй амьтан болж хувирдаг. Юмыг ойлгох чадвар гоц учраас хүн үүнийг мэдэрдэг. Тиймдээ ч хэзээ ч ганцаараа амьдардаггүй. Энэ нь үргэлжилсээр хүн ерөөс түр зуур ч ганцаараа байж чадахаа больсон. Яагаад гэвэл хүнийг өөрийг нь бүтээсэн зүйл нь өөр бусад хүмүүс буюу нийгэм учраас. Ганцаараа байснаар хүн уйддаг. Уйдна гэдэг нь бусад нь хүмүүстэй харилцаа холбоо тогтоохгүй байгаагаас үүдсэн сэтгэлийн хямрал. Энэ сэтгэлийн хямрал нь хүнийг хүн биш болгох нөхцөлд орсныг сануулах мэдрэмж юм. Хүн угаас ажилсаг хөдөлмөрч бөгөөд хөдөлмөр хүнийг ерөнхийдөө бий болгосон тул ажил хийхгүй жаахан удахад ч хямрана. Энэ зүгээр ч нэг сэтгэл санааны хямрал биш эд эсийн хувьд ч үхэж эхэлдэг байна. Тийм болохоор хүн бол 99 хувийн нийгмийн амьтан юм.
Нийгэм мэдээж олон хүний нэгдэл. Хоорондоо таарч тохирохгүй тэмцэлдэх тохиолдол зайлшгүй учраас дундаа мөрдөх хууль, дүрэм, журам, тэдгээрийг хэрэгжүүлэх, сахиулах хүч хэрэглэх эрхтэй нэгдсэн удирдлагатай болох шаардлага үүссэн байж таарна. Цааш нь яривал шашин, хууль, эдийн засаг гээд илүү том сэдэв рүү хальтрах учраас ингээд больё.
Нийгэм гэж "нийлэх" гэдэг үгнээс эхтэй. Нийлж амьдрах гэсэн үг. Жишээ нь амьтад дотроос бар, баавгай ганц нэгээрээ амьдардаг бол арслан, чоно сүрэглэн амьдардаг. Хүн бас сүрэглэн амьдардаг. Сүрэглэхийг ер нь бол нийгэм гэж болно. Гэхдээ мэдээж хүн илүү ухаантай. Ухаантай учраас ан хийж тэнүүчлэх бус мал маллаж ногоо тарьдаг болсон. Нүүдлийн мал аж ахуйтай хүмүүс малын бэлчээр хайн байнга нүүдэг бол газар тариалан эрхэлдэг хүмүүс нэг газраа насан туршдаа, үе удам дамжин амьдардаг учраас хог новшиндоо нэг мэдэхэд дарагдчихдаг. Тэдгээр хог новшийг нь хот гэж байгаа юм, гэвч хот гэж угтаа бол "олон айл" гэсэн үг л дээ (байшин барилгын тухай биш тэнд амьдарч буй хүмүүсийг "нийгэм" гэдэг утгаар нь хүлээн авах хэрэгтэй). Нөгөө талаас нь "соёл иргэншил" гэж бас нэрлэдэг. Зарим судлаачид нүүдэлчдийг суурьшаагүй учраас "нүүдлийн соёл иргэншил" гэдэг ойлголт байх ёсгүй гэж маргадаг. Харин миний хувьд тухайн цаг үедээ тохирсон нэгэн төрлийн соёл иргэншил мөн гэж итгэдэг.
Суурьшмал амьдралтай хүмүүс зөөврийн гэр, майхан биш харин ачаад явах боломжгүй том байшин, хашаа, саравч, далан, зам харгуй барьж эхэлдэг. Ингээд нэмж хэрэгтэй хэрэггүй олон зүйл бариад л байна. Нэг газраар байнга явдаг учраас жим (зам) үүснэ, тэр жимээ засаж тохижуулна (өнөөгийн засмал зам, явган болон дугуйн зам юм биз дээ). Хүмүүс нэмж суурьшсаар хот үүсдэг. 3 айл ч хот, 3 мянган айл ч хот. Хотод хааяа гэмт хэрэг гарна. Айлууд уулзаж ярилцаад дундаасаа "цагдаа" хийх хүнийг сонгоно. Хогоо ил задгай хаяж орчин бохирдоно. Хурал хийж дүрэм (хууль) зохионо. Зарим нь биелүүлэхгүй учраас мэдээж дүрмийг зөрчсөн этгээдийг олж шийтгэх хэрэгтэй. Үүнийг бас л хэн нэг нь хийх хэрэгтэй болно. Мөн л дундаасаа сонгож гарган цалинжуулж ажиллуулна. Тэр нь одоогоор бол төр засаг гэсэн үг. Үүнийг нийгэм гэж байгаа юм. Хэрэв бид ямар ч зохион байгуулалт байхгүй, ганц нэгээрээ энд тэнд бие биенээсээ айж ичин нуугдан амьдардаг, тааралдахаараа алалцдаг бол тэр нийгэм биш.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт
Дараагийн асуулт