"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2024-09-15T18:29:14+08:00

    Дарвины онол буюу хувьслын онолоор бол хатуу ширүүн орчин нөхцөлд дасан зохицон амьдрах чадвартай удам угсаанууд амьд үлдэж бусад нь сөнөж мөхөн үрэгдэж алга болох ба үүний үр дүнд урт хугацаандаа байгалийн шалгарлаар тэсэж үлдсэн тэдгээр амьд организмууд цаашид эсийн түвшинд хувьсан өөрчлөгдөж шинэ хүчирхэг төрөл зүйл амьтан бий болон хөгжих аж. Амьдрал дээрээс жишээ татвал аргаль бол зэрлэг хонь. Хонь жижиг биетэй байдаг нь тэр тэжээвэр, малчид тэднийг араатнуудаас хамгаалж байдаг тул эвэр нь жижгэрч, хөл нь богиноссон. Харин аргаль зөвхөн өөрөө өөртөө найдах тул бие нь томорсон. Энэхүү хувьслын явцыг нийгэмд хэрэгжүүлэх гэж оролдсон хүн төрөлхтөний түүх байдаг. Нацист Герман, фашист Итали, милитарист Япон тухайлбал төрөхөөс оюуны хомсдолтой, тахир дутуу эсвэл хүйс нь тодорхойгүй, өөр бусад гажигтай (гомо, лесби) хүмүүсийг устгалд оруулах, бүр үр удмыг нь таслах гэж оролдож байв. Тэдний баримталж байсан зарчим бол сул доройчуудад туслахгүй байх, байгалийн алдааг засах боломжгүй тул устгалд оруулах, эс бөгөөс тэдний өвчтэй гени эрүүл генитэй нөхцөж цаашид нийт үндэстнийг сул дорой болгож мөхөөнө гэдэг. Энэ бол хэт үндсэрхэг үзэл (ультранационалист). Улс үндэстнийхээ цусыг цэвэр байлгах радикал, хэрцгий бодлогуудын нэг байв.

    Дээрх зураг бол нацист Германы үзэл суртлын плакат. "60 мянган рейхсмарк - Энэ удамшлын өвчтэй хүн амьдралынхаа туршид манай нийгэмд ийм хэмжээний хохирол учруулдаг. Иргэд ээ, энэ бол таны мөнгө." гэж буй. 

    • 0
    2024-09-15T18:36:50+08:00

    Фашизмийн баримталдаг үндсэн философи. Фашизм бол хэтрүүлэгтэй нацизм. Яс үндэс, угсаа гарлаар ялгаварлах үзэл. Дэлхийн 2-р дайнаас өмнө хүчээ авсан гэж үзвэл большевизмийг сөргүүлэн тавьсан үзэл мэт санагдана. Большевизм нь интернационал, хүн бүр адилхан, хүчтэй нь хүчгүйгээ татан босгоно, нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэдэг бол фашизм нь эсрэгээрээ чонын сүрэг шиг багцлагдсан, хаалттай, сул дорой нэгнээ эгнээнээсээ зайлуулна.

Хариулт үлдээх