"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2024-10-13T15:18:33+08:00

    Гэр бүлээр бол аав, ээж, хүүхэд гурав. Тэд нийлээд гэр бүлийг бүтээнэ. Түүнтэй адил нийгмийг хэсэг бүлэг хүмүүс бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл нийгмийн бүтэц гэж амьдралын нөхцөл нь (хөрөнгө орлого) адил, үзэл бодол нь (улстөр шашин) төстэй, гар үүсэл (үндэс угсаа) нэгтэй хүмүүсээс "хувь заяаны эрхээр" бүрдсэн тухайн нийгмийн онцлог. Тэдгээр бүлгүүд өөр хоорондоо талцаж зөрчилдөхгүй эв найрамдалтай амьдарна. Учир нь тэдний зорилго нэг юм. Хэрэв аль нэг бүлэг сэтгэл хангалуун бус бол эсэргүүцэл илэрхийлнэ. Бүлгүүд бие даасан бус хоорондоо харилцан хамааралтай. Нэг нь нөгөөгүйгээр тогтохгүй, тэднийг тэгшитгэх бас боломжгүй. Автобусаар зорчиж буй хүмүүсийг насны бүтцээр нь авч үзвэл, тэтгэврийнхэн, хөдөлмөрийн насныхан, оюутан залуучууд, хүүхдүүд гэж ангилж болно, гэхдээ тэдний очих газар нэг.

Хариулт үлдээх