"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-11-24T00:52:27+08:00

    Сурталчилгааны самбар. Соц үгээр бол мэдээллийн самбар. Та бол сурталчилгаа, хүмүүс бол мөнгө. Хэдий чинээ олон хүнд хүрнэ төдий чинээ мөнгө орж ирнэ. Мэдээллийн сувгийн эзэн бүхнийг авна.

    Хүй нэгдлийн үед хүмүүс орилж, чарлаж, биеийн хөдөлгөөнөөр мэдээлэл солилцдог байсан бол дараа нь ярьдаг болсон. Дараа нь бичиг үсэг үүссэнээр шуудан холбоо үүссэн. 19-р зуунд утас, факс зохион бүтээсэн. Харин одоо байршлаас үл хамааран гэрлийн хурдаар мэдээлэл очдог болжээ. Байгууллагууд цаас хэрэглэхээ бараг болив. Архив цаасаар дүүрэхээ больж бүгдийг компьютерийн хард дискэнд багтаадаг болж тэндээс хайсан мэдээллээ олох, нэгээс нөгөө газар руу шилжүүлэхэд хялбар болсон болжээ. Энэхүү үүссэн шинэ нөхцөл байдлыг ашиглан овсгоотой сүлжээний инженерүүд хамтран интернэтийг эзэгнэсэн байна. Тэдний хийдэг гол ажил мэдээлэл дамжуулах, мөнгө олох хэрэгсэл зар сурталчилгаа. Ийм учраас 21-р зууныг мэдээллийн зуун гэж нэрлэдэг.

Хариулт үлдээх