"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-11-18T15:49:47+08:00

    Өвөг дээдсийн үе дамжин амь биеэ зориулан хуримтлуулсан мэдлэгийг бид ерөнхий боловсролоос авдаг. Илүү нарийн, тухайлсан мэдлэгийг их дээд сургуулиас эзэмшдэг. Мэдлэгийг хуучин үеэс шинэ үе рүү яг буухиа гүйлтийн тэмцээн шиг дамжуулдаг. Шинэ залуу үедээ ирэхдээ мэдлэг нь илүү баяжсан байдаг. Боловсрол бол мэдлэг. Мэдлэг бол боловсрол. Энэ хоёр үг нэг ижил утгатай. Боловсрол албан ёсны үг. Утга нь яг ижил. Туршлага ч мөн адил мэдлэгийн нэг хэлбэр. Онолын, практик, хэрэгжүүлэх, хөгжүүлэх, ур чадвар бүгд мэдлэг. Мэдлэг бол хүч чадал.

    Гэхдээ дан онолын мэдлэг хангалтгүй. Ашиглахгүй, хөгжүүлэхгүй, ямар нэг сайн үйлсэд зориулахгүй юу ч хийхгүй уншаад л, ухаантай зүйл яриад л суугаад байна гэдэг мэдлэгийг доромжилсон хэрэг. Тэр бол мэдлэг биш. Номын цагаан солио л болно. Мэдлэг бол тэмцэгч, бүтээлч, санаачлагч, шинийг эрэлхийлсэн хүмүүст зориулагдсан зүйл.

Хариулт үлдээх