Манжийн есөн эрүү гэж яг юу вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Манжийн есөн эрүү гэж Манжийн төрийн 9 шат дамжлагатай тамлах арга. Хэрэг хүлээлгэх, байцаах үйл ажиллагаа (шүүхийн шийтгэл биш). Энэ аргыг Манжийн засаг зөвхөн Монголд хэрэглэдэг байгаагүй. Хятадад ч мөн адил хэрэглэдэг байсан ч бага зэрэг ялгаатай. Хятадад илүү харгис хандаж байсан нь харагддаг. Миний ойлгосноор манай монгол ноёд Манжийн удирдлагатай зөвшилцөн энэ 9 эрүүг хэрэглэхээр авч тохирсон гэж. Дээр нь шүүхийн тогтоол гарсан тохиолдолд шүүгдэгчийг нарсанд хорих, толгойг нь авах (сэлмээр хүзүүг нь цавчих) байв. Үгүй бол шүүх хурал хийсэн болоод л хөл гарыг нь тайрах, 1000 хэсэг болгон тасдах гэх мэт хамгийн адгийн шийтгэлийг Манж нар Хятадад хэрэгжүүлдэг байж.
Баабарын хэлснээр Манж нар монголчуудад "арай дээр" ханддаг байсан гэх ба шалтгаан нь бичиг үсэг, хэл яриа төстэй, адилхан нүүдэлчин гаралтай улс учраас элэгтэй байсан гэнэ. Тухайлбал хятадуудыг нэг дор цугларахыг хориглож байсан бол монголчуудад тийм хориг үйлчлээгүй гэх. Хэдийгээр Манжийн хаанд үйлчилж байсан ч монгол ноёд ялгаагүй монгол хүмүүс учраас дээрээс (Манжаас) тогтоосон хууль дүрмийг биелүүлэхдээ цалгар байсан гэхэд болно. Зарим нь яахав өс хонзонгийн зорилгоор матаас бичдэг байсан гэдэг.
Тэгвэл Монголд хэрэгжиж байсан мөрдөн шалгах ажиллагааны эрүүдэн шүүх аргуудг доор жагсаая. Ташрамд: Өнөө цагт шийтгэх хуулийн "Эрүүгийн хууль" гэсэн нэрийг өөрчлөн "Гэмт хэргийн тухай хууль" болгох төсөл их хурлаар ороод дэмжлэг аваагүй байдаг).
1. Туйван (гуядах)
2. Төөнүүр (халуун төмрөөр түлэх)
3. Дүүжлүүр (хурууны үеэс дүүжлэх)
4. Сараалж
5. Хавчуур (шилбээр хавчих)
6. Шаахай (шаахай эсвэл төстэй зүйлээр алгадах)
7. Хонгор азарга (дөрөв хөллөх)
8. Хулсан хадаас (зураг олдсонгүй) - Хумсны завсар хулс шаахыг хэлнэ
9. Чавчирга (урт банзаар жанчих)