Ерөнхий боловсрол гэж юу вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Хүний ерөнхий боловсрол бол нийгэмд биеэ бэлтгэх, мэргэжил сонгоход туслах суурь мэдлэг гэдэг утгаараа сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгээс эхэлдэг гэж би ойлгодог. Ерөнхий боловсрол бага, дунд, ахлах гэсэн үе шаттай бөгөөд тус бүр онцлогтой. Бага ангид бүх аливаа юмны талаарх анхан шатны мэдлэг олгоно, үндсэн хуулинд оруулсан үзэл баримтлалыг суулгах ёстой, дээр нь өөрийгөө дайчлахыг заана. Дунд шатанд ачаалал нэмэгдэж маш их зүйл (шинжлэх ухаан, түүх, гоо сайхан, соёл, ёс суртахуун, нийгмийн тогтолцоо буюу өөрөөр хэлбэл хүн төрөлхтний замнал түүний зорилго, нийгэм юун дээр тогтдог тухай) сурах хэрэгтэй болдог боловч мэдлэг нь бас л ерөнхий. Ахлах ангид сурсан мэдсэнээ боловсруулах, ашиглах, сэтгэн бодох, шинийг санаачлах, бие даан шийдвэр гаргах чадвар, багаар ажиллах, мэргэжлээ хэрхэн сонгох, өөрийгөө таних, зорилгоо тодорхойлох гэх мэт. Өөрөөр хэлбэл ерөнхий боловсролыг бүрэн эзэмшсэн хүн өөрт нь юу хэрэгтэй байгааг олж мэдсэн байх ёстой. Тэр нь цэгцтэй, тодорхой болсон байх.
Нэгэн зүйл: Усанд сэлж сурахыг ерөнхий боловсролд заах ёстой гэж би хэлдэг. Тэгэхгүй бол ерөнхий боловсрол гэх нэрний утга алдагдана. Яах гэж ерөнхий боловсрол гэж байдаг юм бэ? Эргэн тойрон аюул байх ба тэдгээрээс өөрийгөө яаж хамгаалах вэ гэдэг л зүйл шүү дээ. Гэтэл манай Монгол улсын ерөнхий боловсролын хөтөлбөрт сэлэлтийн хичээл байдаггүйгээс болж хүүхдүүд ус руу унаад чулуу шиг живдэг. Бас мэргэжлээ сонгож чадах хэмжээний мэдлэг чадвартай болгож чадахгүй байна. Хүүхдүүд дунд сургуулиа төгсөөд яахаа мэдэхгүй байна. Тэд ямар ч хамаагүй мэргэжил сонгож байгаа бөгөөд өөрт нь огт тохирохгүй чиглэлээр сурах шаардлагатай тулж байгаа. Үүнээс үүдэн сургуулиа дундаас нь хаях, төгссөн ч мэргэжлээрээ ажиллахгүй байх эсвэл бүр сурах сонирхлоо бүрэн алдаж мэргэжилгүй болж байна. Мөн түүнчлэн амьдарч буй нийгмийнхээ талаар ойлголтгүй хүмүүс гарч байгаа. Тухайлбал төр, нийгэм, хууль, эдийн засаг, санхүүгийн систем, тогтолцоог ерөнхийд нь ойлгодог байх ёстой. Тэгж байж хүн нийгэмд байр суурь эзлэх аргаа олно. Тэрэнгүйгээр хүний ертөнцөд сохор номин шиг явна. Миний хэлэх гээд байгаа зүйл бол манай дунд сургуулиуд хүүхдүүдэд физик, математик, хими, геометрээс өөр бараг юу ч заахгүй байна. Хэрэггүй хэрэггүй юм цээжлүүлнэ тэгээд боллоо. Хүүхдүүд бор зүрхээрээ, сониуч зангийнхаа хүчинд, мэдэх гэсэн хүсэлдээ хөтлөгдөж бараг 30 нас гарч байж эрхээрээ орчноо мэдэрч ойлгож эхэлж байна. Зөв бурууг алдсан хойно нь ялгадаг болгох биш бага залуу насанд нь сайтар ойлгуулж төлөвшүүлэх тухай юм.