"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-01-14T18:28:59+08:00

    Ертөнцийг би дэлхий шиг бөөрөнхий гэж боддог байлаа. Яагаад гэвэл бид дэлхийн нэг цэгээс шулуун зураасаар алхаад байвал (замд нь уул нуруу, далай дайралдахыг үл тооцвол) байсан газартаа буцаад ирэх нь ойлгомжтой учраас ертөнц мөн адил тийм зарчимтай гэж бодсон. Гэхдээ сансарт нэг зүг рүү хангалттай удаан нисвэл эхэлсэн газар руугаа буцаад очно гэдэгт би итгэдэг хэвээр. Харин хэлбэрийн хувьд өнөөдөр арай өөр бодолтой болсон. Юу гэвэл цагирган боов шиг хэлбэртэй гэж.

    Таталцлын хууль нь ямар байх тухайд бол ямар ч төсөөлөл алга. Гол нь хязгааргүй зүйл гэж байхгүй. Хязгаартай зүйлийг хязгааргүй мэт болгох арга бол бий. Яаж гэвэл нэг үзүүрийг нь нөгөө үзүүртэй нь холбоход л болно. Үүнээс өөрөөр зах хязгааргүй зүйл яав оршин байх бололцоогүй. Хэрэв зүгээр л хязгааргүй үргэлжилдэг гэх маягийн зүйл яривал далайн усыг яран зугатдаг Исүсийн тухай домог шиг юм болно.

Хариулт үлдээх