Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Дотоодын нийт бүтээгдэхүүн. Тухайн улсын хил дотор (нутаг дэвсгэрт) 1 жилийн турш үйлдвэрлэж бэлэн болгосон бүтээгдэхүүн болон үзүүлсэн аливаа үйлчилгээг мөнгөн дүнгээр тооцож гаргасан хэмжээ. Тэгэхдээ зах зээлийн үнийг ашиглана. Гэхдээ зах зээлийн үнэ гэж дэлгүүрт тавигдсан үнэ биш юм.
Зах зээлийн үнэ бараа, үйлчилгээнээс төр татвар тооцсоноор тайланд бичигдэж тодорхой болно.
Бүтээгдэхүүн гэдэг нь уурхайн олборлолт, барилга орон сууцнаас нойлын цаас хүртэл, мах, талх, сүү зэрэг хүнсний болон хүнсний бус бүх эцсийн бүтээгдэхүүн юм.
Гэхдээ үүнд хуучин барааны борлуулалт хамаарахгүй. Өөрөөр хэлбэл хуучин орон сууцаа зарсан бол түүнийг эцсийн бүтээгдэхүүнд тооцохгүй. Харин шинэ байрыг барилгын компаниас худалдсан бол тэр тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнд бүртгэгдэнэ гэсэн үг. Бас нэгэн жишээ бол дугуйны үйлдвэр нь дугуйгаа дотоодын машины үйлдвэрт зарсан бол тэр эцсийн бус харин дам бүтээгдэхүүн болно. Харин дэлгүүрт эсвэл экспортод гаргасан бол бүртгэгдэнэ.
Дашрамд: Монгол улсын нутагт үйл ажиллагаа явуулж буй гадаадын компаниудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үзүүлсэн үйлчилгээг мөн ДНБ-д оруулан тооцдог байна.
Үйлчилгээ гэдэг нь жижиглэнгийн худалдаа, тээвэр, засвар, сургалт, зөвлөгөө, даатгал, аялал жуулчлал, эрүүл мэнд, гоо сайхны зэрэг бусад үйлчилгээ.
Дашрамд: Худалдаа, тээвэр хоёр хэдийгээр бараа бүтээгдэхүүний үнийг бүрдүүлэх мэт боловч үйлчилгээний салбарт хамаардаг. Учир нь тээвэр болон жижиглэнгийн худалдааны зардал + бараа бол эцсийн бүтээгдэхүүний зах зээлийн жинхэнэ үнэ ханш биш юм.
ДНБ-ий хэмжээг Үндэсний статистикийн хороо тооцож гаргадаг. Тэд төрийн байгууллага бөгөөд Сангийн яамтай хамтарч ажиллана.
ДНБ-ийг импортыг хасаж тооцдоггүй.
Нэг хүнд ногдох ДНБ-ийг нийт хүн амд нь хуваан гаргадаг.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт
Дараагийн асуулт