"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2021-11-11T19:03:48+08:00

    Их Монгол улсын буюу Монгол улс мандан бадарч байсан үед морин өртөөг ашиглан элч, төлөөлөгч нараа хаад, ноёд мэдээ хүргэх болон өөр бусад зорилгоор илгээхдээ хүзүүнд зүүж явуулдаг, өөрсдийнх нь зараалаар яваа гэдгийг гэрчлэх бичиг баримт. Гэрэгэ нь зэрэг, зиндаанаас хамаарч алт, мөнгө, төмөр эсвэл модоор хийгдсэн байдаг аж. Дээрх зурганд үзүүлсэн нь Цагаан орд улсын Чимтай ноёны (1344–1374) мөнгөн гэрэгэ гэнэ.

Хариулт үлдээх