Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \"Хувийн тохиргоо\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Шаталт бол зүгээр л химийн урвал. Эсвэл ууршилт гэж болно. Тухайн шатаж буй зүйл нь шингэн, хатуу байхаас үл хамааран ууршин алга болж буй хэрэг. Харин дөл нь түүний сөрөг үзэгдэл, ялгаруулж буй энерги. Уг нь бол бүх зүйл химийн урвал: Төмөр зэврэх, навч шарлах, арьс борлох, гэх мэт, тэгээд хоол хийх, идэх, идсэн хоолоо шингээх гээд бүгд химийн урвал. Тэр байтугай тархинд хүртэл химийн урвал явагдаж бидний ааш зан өдөр тутам хувирч байдаг. Гал энерги ихтэй, гэрэлтдэг, аюултай үзэгдэл учраас бидний гайхлыг төрүүлээд байгаа юм. Үнэндээ тэр бол нэг зүйл нөгөө зүйлд хувирч буй үйл явц төдий.
Юу болдог гэхээр түлш (мод, нүүрс, бензин, газ), хүчилтөрөгч, өндөр температур 3 оролцон аятай нөхцөл нь бүрдсэнээр молекулийн зардрал (бодисын ялзрал гэх юмуу) явагддаг. Ингэснээр түлшний бүтэц өөрчлөгдөн хуваагдаж үнс, кали, устөрөгч, нүүрстөрөгч, ус болон сарнидаг. Тийм ээ, гал ус ялгаруулдаг. Дэлхийн таталцлын хүчээр үнс, кали газар дээр үлдэнэ, харин үлдсэн бодисууд нь агаарт хийсээд нүдэнд харагдахаа болино. Бензин, газ бол цэвэр ууршилт, харин мод, нүүрс бол бохир ууршилт (үлдэгдэл ихтэй учраас).
Тэгвэл яагаад гал гэрэлтдэг гэвэл, ялгаран гарч буй нүүрстөрөгчийн атомууд өндөр температурын улмаас хурдтай хэлбэлзэн хөдөлж өөр хоорондоо хавиралдан цахилгаан соронзон долгион үүсгэснээр тэр нь орчноо "гэрэлтүүлдэг", энергээ эргэн тойрондоо цацаж буй хэрэг, эсвэл дулааныг түгээж буй үзэгдэл гэвэл илүү зохих байх. Гал болж л өгвөл бусад бүх зүйлийг мөн шатаахыг хүсэж буй нь тэр. Өөрийгөө халдаан тараах санаархлын илрэл.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт
Дараагийн асуулт