"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-02-16T03:05:31+08:00

    Өдөр бүр бүх чадлаараа зүтгэ. Битгий залхуур. Залхуу хүрэх тусам хий. Ингэж л хэлмээр байна. Өөр арга байхгүй. Зорилго тавьсан бол өөрийгөө зовоо.

    Ер нь бол тухайн хүний сонирхол шийдэхээс хүн өөрөө шийдэх зүйл биш. Хэрэв та дуртай бол бас дээр нь таны хэрэгцээ энэ нийгэмд хэрэгтэй бол та заавал амжилтад хүрнэ. Танд ямар нэгэн авъяас байж л байгаа. Тэрийгээ хөгжүүлээд яг тэр чиглэлээр тууштай явах. Хэн ч таныг гүйцэхгүй.

    Хэдийгээр би В.И.Ленинийг айхтар шүтдэггүй ч түүний хэлсэн "Сур сур бас дахин сур" эсвэл "Хөдөлмөр хүнийг бий болгосон" гэх зэрэг түүний амьдралын философид би итгэдэг. Тэр үнэхээр онож хэлсэн. Хүн байнга сурах ёстой нь үнэн. Дээр нь бас хөдөлмөрлөх ёстой нь үнэн. Өөрөөр хүн төрөлхтөн хөгжих, урагшлахаас ямар ч зам байхгүй.

    • 0
    2022-02-16T03:13:15+08:00

    Хамгийн гол нь тухайн эрхэлж буй ажилдаа хүн дур сонирхолтой байх ёстой. Дургүй бол хэзээ ч тэр зүйл дээр амжилт олохгүй. Дур сонирхолгүй бол морь мал мэт зүтгээд амжилт олохгүй. Дуртай бол сэтгэл дүүрэн мөнгө хийнэ. Тийм учраас би залуучуудад өөрийгөө ол гэж зөвлөх дуртай. Яагаад гэвэл өөрийгөө олох нь амжилтад хүрэх хамгийн эхний алхам мөн.

    • 0
    2022-02-16T03:20:10+08:00

    Мэдээж спорт, урлаг, бизнес, улс төрд амжилт олох тухай биз дээ. Эринбаярын хэлсэнчлэн ажлаасаа хүн таашаал авч байх ёстой. Заавал таашаал ав. Хэрэв таашаал авч чадахгүй бол болих хэрэгтэй. Хүн угаасаа ажлын төлөө төрсөн хүн. Гэхдээ юу ч хамаагүй хийхээр төрсөн биш. Өөрийгөө юунд авъяастайгаа эхлээд олох, дараа нь хэрхэн тууштай ажиллах талаар суралцах ёстой. Ихэнх хүмүүс юмыг дундаас нь хаядаг. Энэ бол хамгийн буруу. Давс хийвэл уустал гэдэг Монгол ардын үг ч байгаад байхад бүх юмыг дутуу хийж байна. Дутуу хийнэ гэдэг огт хийгээгүйтэй ялгаагүй.

    • 0
    2022-02-16T03:24:10+08:00

    Амжилт ганц хүнээс шалтгаалахгүй. Хэрэв амжилтад хүрсэн бол тэр хүний амжилтад олон хүний оролцоо бий. Хэн ч оролцоогүй, эсвэл ганцаараа бүгдийг хийсэн гэж худлаа ярьж болохгүй. Магадгүй бүр нийгэм тэр чигээрээ оролцсон байхыг үгүйсгэхгүй. Тийм болохоор зам дээр түгжирч байхдаа ч эгнээг чинь булаасан жолоочийг хүндлэх хэрэгтэй. Хээр эсвэл элсэн цөлд хүн гэдэг амьтан амжилт байтугай эсэн мэнд гарч чадахгүй.

    • 0
    2022-02-16T04:11:25+08:00

    Амжилт уг нь эзнээ өөрөө олоод ирдэг юм. Амжилт нь хүссэн хүн болгонд ирэхгүй л дээ. Амжилт гэх зүйлийн өөрийнх нь ааш, зан авир бас хэцүү. Тэр ялгаварлан гадуурхагч үзэлтэй (лав ардчилсан биш). Хэрэв та түүнд таалагдахгүй бол тэр таныг тойроод явчихна. Яаж ч хичээгээд нэмэргүй. Тэр яг л залуу бүсгүй шиг тогтворгүй зантай. Амжилт бол олдохдоо туйлын тохиолдлын байдалтай, олдсон тохиолдолд хэзээд зугатахад бэлэн. Та амжилт оллоо гэхэд түүнээ хадгалж үлдээхийн төлөө үлдсэн бүх насаа зориулах шаардлагатай болно.

    Нөгөө нэг зүйл бол амжилт нь бидний дундуур тэнүүчлэн нисэж байгаад аль гэрэл гэгээтэйд очиж наалддаг дэнгийн ядаргаатай эрвээхэй. Мэдээж тэр амьд байгаагаа илэрхийлэх гэсэн мэт далавчаа дэвэн чамайг тойрон эргэлдэнэ. Тэр гутранги үзэлд дургүй. Залхуурсан, шантарсан, ааш муутай, өөдрөг үзэл гээч юм огт байдаггүй нэг тийм хүн гэхэд хайшаа юм (хүн л байх даа) хүмүүс байдаг даа, тийм хүмүүсийг амжилт баталгаатай тойрч гарна.

Хариулт үлдээх