Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Өвчин дангаараа өвчин биш. Түүнийг хүн, амьтан, ургамал тусаж байж тэр өвчин болно. Өвчин гэдэг бол бие организмийн (бүтцийн) хэвийн үйл ажиллагаа алдагдах явдал (гажилт). Ер нь бол өвчин туссанаар хүн, амьтан, ургамал үхэж байна гэсэн үг (эдгэрэх үгүй нь дараагийн асуудал).
Өвчин бол үнэндээ байгалийн шалгарал юм. Эдгэрч чадахгүй бол тэр, амьд үлдвэл тэр гэж байгаа юм. Эцэст нь тухайн өвчнийг эсэргүүцэх чадвартай хэсэг нь үлдэж цаашаа амьдрах юм байх. Илүү чийрэг, амьдрах чадвартай организмуудыг байгаль үлдээх зорилготой мэт. Анагаах ухаан хөгжөөд ихэнх өвчнийг эдгээж буй боловч цаашид хүн төрөлхтөн өвчинтэй нүүр тулсан хэвээр байна гэж бодож байна. Яагаад гэвэл өвчин анх байснаараа биш анагаах ухаантай зэрэгцээд хөгжөөд байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Өөрөөр хэлбэл энэ өвчнүүд биднийг усгахаар янз бүрийн арга хэрэглэн тэмцэж байна уу гэж.
Амьдралыг орон зай бүхий нэгэн амьдрах орчин гэж үзвэл тэр аюултай газар мөн үү? Мөн. Бид төрсөн цагаасаа эхлэн зовлон үздэг (жаргалыг хасчихвал тэр чигээрээ зовлон). Зовлон дотроос олон зүйл бидэнд заналхийлж байдгийн нэг бол өвчин. Заримдаа хорвоо биднийг төрсөнд харамсаж өс санан дайсагнадаг гэмээр. Бид өөрсдийгөө хамгаалах ёстой болж байна. Үргэлж сонор сэрэмжтэй байх, дайсантай зогсолтгүй тэмцэхээс өөр гарц гаргалгаа энд байхгүй.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт
Дараагийн асуулт