Үе мөч яагаад дуугардаг вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та \\\"Хувийн тохиргоо\\\" хуудас руу орон нэрээ өөрчилж болно.
"Үений шар усанд үүссэн хийн бөмбөлөг шахагдан хагарч буй. Үений шар ус нь хий (хүчилтөрөгч, нүүрс хүчлийн хий, азот ) агуулдаг. Тэрхүү хий нь хуримтлагдан томорч, хагарахдаа задран олон жижиг хэсэг болдог. Үений капсул үе нугарах үед болон тэлэх үед даралт үүссэнээр хийн бөмбөлөгүүд хагардаг." гэж эрүүл мэндийн чиглэлийн сайтуудад бичсэн байна.
Хуруугаа дуугаргаад байвал яваандаа үе нь томордог гэж үнэн үү?
Тийм зүйл байхгүй.
Үе дуугарах гол шалтгаан нь нугасанд оксиген болон нитроген зэрэг хий агуулагддаг учираас тэр. Үеийг хөдөлгөхөд хий гарч ийнхүү дуу гардаг аж. Түүнээс гадна үе дуугарах нь шөрмөс ястай хавиралддагтай холбоотой аж. Хэрэв үе дуугарахад зовиур илэрч байгаа бол мөгөөрс эсвэл үе мөчний өвчний шинж тэмдэг юм.