Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Шинжлэх ухааны үүднээс хоол хүнс бол өөрөө дангаараа (идээгүй үед), эсвэл зүгээр тэр байгаа байдлаараа ямар ч хэрэггүй зүйл юм. Идээд эхлэхээр тэр хэрэгтэй болно. Гэхдээ ер нь бол хоол хүнс бол хор. Хоол хүнсэнд элдэв төрлийн бактери, химийн хортой бодис, биед хэрэггүй олон зүйл агуулдаг. Илчлэг нь мэдээж хэрэгтэй. Бид өлбөрч үхэхгүйн тулд л иддэг. Идэхийн тулд биш гэсэн үг. Эдийн засаг хөгжөөд ирэхээр хоолны төрөл олширч, амт нь сайжирч нэг төрлийн таашаал авах хэрэгсэл болсон. Маркетинг буюу зар сурталчилгаагаар хэрэглэгчдийн далд ухамсарт нөлөөлж идэх дур хүслийг нь нэмэгдүүлэх замаар хүнс үйлдвэрлэгчид ашиг орлого олж байгаа. Харин бид тэр компанит ажиллагааны золиос нь буй хэрэг юм. Эр нөхөр ухаалаг байх ёстой. Хүүхдүүд үүнд автаж чихэр, шоколад, чипс, газтай ундаа, шарсан тахиа, зайдас, утсан гахайн мах, пиццад татагдах нь мэдээж. Харин гэр бүлээ хамгаалах ёстой хүн нь эр нөхөр байтал дагаад шуурчихсан цохиж явдаг нь харамсалтай. Дээр нь энэ бүх хоол хүнс өрхийн эдийн засагт дарамт учруулдаг. Боломжийн ажил хийгээд гайгүй цалин аваад л байх боловч хаанаа ч хүрэхгүй. Гайхаад тооцоолоод үзэхээр хоол хүнсэнд ихэнх нь явсан байх жишээтэй.
Тэвч. Таргалалтаас гадна эрүүл мэндтэй холбоотой асуулт байх. Гэхдээ таргалалт дээр төвлөрч ярья. Зарим хүмүүс хичнээн их идээд таргалдаггүй бол зарим нь бага идээд таргалдаг. Энэ бол удам дагасан бие физиологийн онцлог. Бас амьдралын хэв маяг.
Хэрэв бага идээд таргалаад байгаа бол үүнийг шийдэх хоёр арга бий. 1. Хөдөлгөөнөө нэмэх (өдөр бүр хөнгөн дасгал хийх). 2. Сайн унтаж амарч байх (эрт унтах). 3. Шингэн зүйл ахиу ууж байх (хуурай хооллох нь их идэхтэй ялгаагүй).
Энэ асуулт өөрөө маш зөв. Ер нь яаж турах вэ гэж асуухын оронд яаж бага идэх вэ гэж асуух нь зөв болно. Яагаад гэвэл таргалалт их идэхтэй холбоотой гэж би хувьдаа боддог. Бага идэхийн тулд бага идэх хэрэгтэй нь мэдээж. Тэвчээр шаардагддаг учраас хүмүүс бууж өгдөг. Оронд нь биеэ зовоохгүйгээр турахыг хүсдэг. Тэвчихийг хүсдэггүй учраас их идэнгээ турахыг оролддог. Харамсалтай нь их идэж турна гэж байхгүй.
Тэгвэл яаж бага идэж байх вэ? Бүр зуршил болгох ёстой. Бие организмаа үүнд дасгах хэрэгтэй. Тэгэхийн тулд өнөөх л тэвчээр хэрэг болно.
Гол төлөв эмэгтэйчүүд ямар нэгэн юманд санаа зовохоороо их идэж эхэлдэг. Тэгдэг эрэгтэйчүүд ч байдаг. Найз бүсгүй эсвэл залуугаасаа салаад сэтгэл нь хямраад их идэж эхлэх жишээтэй. Энэ бол сэтгэл доторх хоосорсон зайг хоолоор нөхөх оролдлого юм. Тэгж болохгүй л дээ. Тэглээ гээд жаргалтай болохгүй. Таргалаад улам бүр зовлонд унана. Тарган хүн улам бүр муу унтдаг болдог. Чанга хурхирч, хар дарж, хамрын хөндий нь бөглөрч сэрдэг. Өглөө нь сүнс зайлчихсан юм шиг амьтан босдог. Энэ бол хэдий чинээ амьдралд бууж өгнө төдий чинээ амьдрал өөрийг чинь шийтгэж байдгийн нэг нотолгоо.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт
Дараагийн асуулт