Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Элемент гэх үгний анхдагч нь латин хэлний elementum. "Энгийн" гэсэн утгатай. Оросууд (монголчууд бид ч бас) "энгийн" гэхийг мөн "элементарный" гэдэг. Харин шинжлэх ухаанд бол аливаа зүйлийг бүрдүүлэгч хамгийн энгийн хэсгүүдийг хэлдэг. Жишээ нь барилга дээр бол мод, төмөр, цемент (цонх, хаалга, дээвэр биш). Гэхдээ элемент нь материал биш харин бүтцийг нь тодорхойлсон нэр томъёо. Мод нь өөрөө үнэндээ элемент биш харин түүнийг бүрдүүлэгч нүүрстөрөгч, хүчилтөрөгч, устөрөгч, азот, кальци, кали, хүхэр, магни зэрэг нь элемент.
Бас бид янз бүрийн салбарт энэ нэр томъёог ашиглан утгыг нь баяжуулсан. Зарим тохиолдолд тэдгээр нь нэлээд хийсвэр. Утга зохиолын элемент, шашны элемент, уран зургийн элемент, математикийн элемент, программын элемент, цахилгаан хэрэгслийн элемент гэх зэрэг. Санаа нь цааш үл задрах туйлын бүрдүүлэгч хэсэг гэсэн утгаар хэрэглэгдэж байна. Жишээ нь цахилгаан хэрэгсэл дээр бол конденсаторыг шууд элемент гэж нэрлэх арай боломжгүй ч түүнийг ажиллах зарчмынх нь хувьд элемент гээд нэрлэчихэд буруудахгүй. Гэхдээ элемент гэж тэдгээрийн ялгах тэмдэг эсвэл схем зураг биш юм.
Элемент дангаараа юу ч биш. Тэр зүгээр л эд эс. Харин өөр бусад элементүүдтэй нийлснээр тэр ямар нэгэн зүйлийг бүтээнэ. Ганц хүн айл болохгүй, ганц мод гал болохгүй гэдэг шиг.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт
Дараагийн асуулт