Шинэ жолоочоос туршлагатай жолооч болтол хэдий хэр хугацаа болох вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Социализмийн үед сайн жолооч гэж машинаа өөрөө засчихдаг хүнийг хэлдэг байлаа. Бас жолооч гэдэг ойлголтод бараг зөвхөн ачаа тээврийн жолооч нар багтдаг байв. Тухайн үед суудлын машин хуруу дарам цөөн. Даргын жолооч л хийдэг байж. Жижиг тэрэг барьдаг хүнийг сайн, муу гэж ялгах нь инээдтэй ойлголт байсан. Орон нутаг руу зам байхгүй учраас баруун тийшээ ачаа зөөх маш хэцүү. Чиргүүлтэй, тэгээд хүнд ачаатайгаар механик коробтой машинаар эгц өгсүүр даваа давах, уруудах, энхэл донхол шороон замаар сүлжэн явах бол жолоочын ур чадвараас хамаардаг байв. Одоогийнхтой зүйрлэвэл Тавантолгойгоос Зүүнбаян руу нүүрс зөөж байгаа жолооч нар мөн боловч тал газар биш хангай учраас нөхцөл нь тэнгэр газар шиг ялгаатай.
Хэрэв хот доторх суудлын тэрэгний жолоочын тухай ярьж байгаа бол тушлагатай гэж дүрэм бага зөрчиж осол бага гаргадаг жолоочыг хэлэх байх. Миний мэдэхээр туршлагатай жолооч болтлоо 1-3 удаа жижиг осол гаргадаг юм шиг. Тухайн хүнээсээ их хамаарна гэж бодож байна. Зарим нь олон жил болоод алдаагаа давтсаар байдаг бол зарим нь хурдан сурдаг.