"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2024-08-01T00:12:41+08:00

    Либерализмаас эхтэй. Либерализм нь латинаар «liber» - "эрх чөлөө" гэдэг утга илэрхийлнэ. Тэгэхээр эртний Грекийн философичдийн бий болгосон онол болж таарч байна. Тухайн үед хэвийн зүйл байсан боолчлолыг шүүмжилдэг байсан хэрэг. Ромын хаан Марк Аврелий жишээ нь «хүн бүр хуулийн өмнө тэгш байх ёстой» гэдэг байв. Дараа нь Англи, Францын феодализмийг эсэргүүцэгчид (тухайлбал Жон Локк) либерализмийг номлож эхэлсэн. Гэтэл Карл Маркс либерализм нь капитализмийг суурийг тавьсан гэж буруутгаж «капитализм нь бусдын хөдөлмөрийг шулсан шударга бус тогтолцоо» хэмээн сурталдсан, үр дүнд нь Орост ямар хувьгал гарсныг бид мэднэ. Ингээд өнөөдөр «модерн либерализм» (төрийн оролцоотойгоор иргэдийг тэгш боломжоор хангана гэх үзэл) гэдэг либерализмийн шинэ урсгал бий болсон нь үнэндээ "капитализмийн загвартай коммунизм" юм. Тийм болохоор хүний эрх гэж ерөнхийдөө алагчлах үзэл, хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг байдлыг сөрөх үзэл юм.

    Түгээмэл хүний эрхүүдээс дурдвал:

    • Амьдрах
    • Хуулийн өмнө тэгш байх
    • Ялгаварлан гадуурхалтаас ангид байх
    • Боолчлолоос ангид байх
    • Эрүүдэн шүүлтээс ангид байх
    • Шударга шүүхээр шүүлгэх
    • Үндэслэлгүйгээр саатуулагдахгүй байх
    • Гэм буруу нь шүүхээр нотлогдох хүртэл гэмт хэрэгтнээр тооцогдохгүй байх
    • Хувийн орон зай, нууцтай байх
    • Оршин суух газраа сонгох
    • Цагаачлах
    • Гар үүслээ хамгаалах
    • Гэр бүл зохиох
    • Өмчлөх
    • Шүтэх, бишрэх
    • Үзэл бодлоо илэрхийлэх
    • Нэгдэх, нийлэх
    • Сонгох, сонгогдох
    • Ажил хийх
    • Амрах
    • Сурах, боловсрох
    • Аюулгүй орчинд амьдрах

Хариулт үлдээх