Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Бид хааяа прагматик байх хэрэгтэй. Үүнтэй холбоотой сэтгэл зүйн судалгааны хүрээлэнгийн дүн гарах ч сэтгүүлчид нийтлэхгүй, иргэд мэдэхгүй. Тэнд болохоор нөхрөө гомдоохгүйн тулд зөвшөөрдөг, гэвч үнэндээ хүсээгүй байдаг гэнэ. Тийм эмэгтэйчүүд их бага хэмжээгээр эр хүнийг үзэн ядах аж. Асуудлын гол нь дур тавих гэж хичээх тусам бүтэлгүйтдэг гэх. Секс хийх ёстой, дур тавих ёстой гэсэн бодол нь байдлыг улам дордуулдаг гэжээ. Яаж "тавих" вэ? гэж шаналах хэрэггүй. Угтаа бол үүнд ач холбогдох өгөхгүй эсвэл бүр тоохгүй байх ёстой гэнэ л дээ. Хэрэв та хүсэхгүй байгаа бол тэр л биз (амь биш, заяа биш гэдэг санаагаар бага зэрэг хэнэггүй байх), өөрийгөө албадах хэрэггүй, тэгж байтал нэг л шөнө сайхан дур тавина гэж байна. Нөхөр үүнийг ойлгох тэнхэлтэй, тэвчээртэй, хүлээцтэй байхаас их шалтгаалдаг бололтой (нөхрөөсөө болгоомжилдог байдлыг хэлж байна). Тиймээс сайтар ярилцаж ойлголцож авах нь чухал юм байна. Харин одоо эмч нарын зөвлөдөг техник шийдлийн тухай:
Эхлээд суурь шалтгааныг нь олно. Эрүүл мэндийн асуудал эсвэл сэтгэл санааны нөлөөлөл байгаа эсэхийг тогтооно. Эмний хэрэглээ, ялангуяа тайвруулах үйлчилгээтэй зарим нэг эм таараагүй байж болно. Ичих санаа зовох, биеэ барих, бэлгийн дарамтаас үлдсэн цочрол, стресс, өөртөө итгэлгүй байдал, гэр бүлийн харилцааны маргаанаас (гоморхол, үл итгэх байдал гэх мэт) бас шалтгаална.
Эмнэлэгт үзүүлэн мэргэжлийн дүгнэлт гаргуулах хэрэгтэй. Эмч наалга, тосон түрхлэг, эстроген (гормон), тохирсон антидепрессант бичиж өгч сэтгэл зүйн эмчилгээ хийлгэхийг зөвлөх байх. Тэдгээрийг нь туршаад үзэхэд илүүдэхгүй биз.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт