Хиам, зайдас хүний биед хортой юу?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Хиам, зайдас хоёр бол боловсруулсан мах. Боловсруулсан махыг өдөр бүр 50 граммыг хэрэглэснээр бүдүүн гэдэсний хорт хавдар үүсэх магадлалыг ойролцоогоор 18 хувиар өсгөдөг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сайтад дурдсан байна (үнэнийг хэлэхэд энэ мэдээлэл намайг цочирдуулсан).
Боловсруулсан махыг хүнсэндээ хэрэглэх нь төрөл бүрийн хорт хавдар, зүрхний өвчин, чихрийн шижин үүсгэх эрсдэлтэй тухай судалгаанууд байдаг боловч өдөр тутам хэрэглэхийг зөвшөөрч болох аюулгүй хэмжээг одоогоор тодорхой заах боломжгүй гэж Харвардын их сургуулийн сайтад бичсэн байна. Гэхдээ хэдий чинээ их хэмжээгээр хэрэглэнэ төдий чинээ элдэв архаг өвчин тусах нөхцлийг бүрдүүлнэ гэсэн байна. Харин бага хэмжээгээр, тухайлбал сард нэг удаа идвэл ямар ч аюулгүй гэж судлаачид үзсэн байх юм.