"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-03-04T00:15:13+08:00

    Баабарын хэлснээр нийгмийн хамгийн том нэгдэл. Монголын хоёр том нам тус бүр 200 мянга орчим гишүүнтэй гэхээр өөр тийм олон гишүүнтэй байгууллага Монголд байхгүй байх. Тэгэхээр нам бол байгууллага гэхээсээ илүү үзэл санааны нэгдэл, эсвэл бүр нийгмийн үзэгдэл юм. Гэхдээ удирдлагын түвшинд институтын хэмжээнд ажилладаг байх ёстой нь мэдээж.

    Зарим хүмүүс улс төрийн нам хэрэггүй гээд байдаг нь буруу. Яагаад гэвэл төрд ажиллах хүмүүсийг гудамжнаас олж авч ажиллуулдаггүй, нам өөрөө бэлддэг. Нам дэргэдээ халаагаа бэлдэх залуучуудын байгууллагатай. Нам нь татвар, хандиваар бүрдүүлсэн төсвөөрөө залуучуудаа гадаад дотоодод сургаж боловсрон хүчнээ бэлддэг. Бас хөгжлийн бодлого боловсруулна. Тэрийгээ намын эрх бүхий байгууллагуудаараа хэлэлцэж батална. Өөрөөр хэлбэл нам нь  сонгогдчихоод дараа нь яах тухай бодох биш сонгогдохоосоо өмнө бэлэн мөрийн хөтөлбөртэй байдаг гэсэн үг.

    Бие даагчид ч мөн адил мөрийн хөтөлбөртэйгээр сонгуульд оролцдог боловч улс төрийн намууд шиг ялсан тохиолдолд парламентад олонхийг бүрдүүлэн засгийн газраа байгуулах боломжгүй. Ерөнхий сайдад нэр дэвшин ажиллаа ч сайдуудаа ямар хүмүүсээс бүрдүүлэхэд асуудал тулгарна. Танхимаа бүрдүүлээд ажиллаа ч нэгдсэн удирдлагатай намын хүмүүс биш харин эрээвэр хураавар хүмүүсийн цуглуулга байх тул үзэл баримтлалын зөрчил үүснэ. Ерөнхийлөгчийн засаглалтай орон ч ялгаагүй парламентийн сонгуультай. Парламентад олонх болсон нам нь дэвшүүлж гаргасан ерөнхийлөгчийнхөө гаргасан шийдвэрүүдийг дэмжээд сууж байдаг.

    Ялангуяа парламентийн засаглалтай манайх шиг улс намгүйгээр бол төрийн систем нь ажиллахгүй, гацаанд орно. Төрийн эрх барих дээд байгууллага буюу УИХ-д аль нэг нам олонх болоод мөрийн хөтөлбөрөө саадгүйгээр хэрэгжүүлээд сонгуулийн жилд дүнгээ тавиулж байвал зохино.

    • 0
    2022-03-04T00:45:16+08:00

    Олон намын системтэй улсад намуудын үзэл баримтлал харилцан адилгүй байдаг. Тухайлбал баруун төвийн болон зүүн төвийн үзэл баримтлалтай байж болно. Баруун төвийн үзэл баримтлалтай бол ажил олгогчдыг дэмжинэ, зүүн төвийн үзэл баримтлалтай бол ажилчдыг дэмжинэ. Нийгэмд ажилчин анги зонхилж байдаг учраас зүүн төвийн үзэл баримтлалтай нам сонгуульд ялах магадлал өндөр байдаг боловч халамжийг хавтгайруулж эдийн засгийг туйлдуулдаг тул иргэд залхан дараагийн сонгуулиар нөгөө талд саналаа өгдөг. Нөгөө тал нь төрийн эрхийг аваад реформ хийж эдийн засгаа босгох жишээний. Улс орнуудын түүхийг харахад ийм байдаг. Гэхдээ энэ миний хувийн бодол.

Хариулт үлдээх