Тестостероноо яаж нэмэгдүүлэх вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Таргалахгүй байх хэрэгтэй, тэгээд булчингаа хөгжүүлэх, ялангуяа гуяны. Өөх нь эстрогений ферментүүдийг агуулдаг бол булчинд андрогений рецепторүүд байдаг. Юу гэсэн үг гэхээр булчингийн масс багатай бас дээр нь өөхөн давхарга ихтэй бол эмэгтэйлэг болно, тестостерон дарлагдана.
Булчинтай харьцдаг учраас яс бас чухал. Эрүүл, шөрмөслөг ясны бүтэцтэй байх хэрэгтэй. Гэхдээ энэ мэдээж гентэй нэлээд холбоотой. Гэхдээ дасгал хийх зэрэг замаар нөхөн сэргээж болох байх. Дасгал нь хүчний дасгал байх ёстой (булчингийн хэмжээг өсгөх аргыг бодибилдингийн багш нар мэднэ дээ).
Холын гүйлт хэрэггүй. Холын замын гүйлтийн тамирчдын цусан дахь тестостероны хэмжээ бага байдгийг тогтоосон байдаг.
Мөн сайн унтаж амарч байх хэрэгтэй. Унтаж байх үед цусан дахь тестостероны хэмжээ өсдөг (өглөө хамгийн их, өдөр дунд зэрэг, орой хамгийн бага болдог байна).
Холестерин судасны хананд наалдаг зүрхний шигдээс үүсгэдэг боловч тэр тестостероныг дэмждэг аж. Хэт их тестостеронтой эрчүүд зүрхний шигдээсээр үхэх магадлалтай байдаг нь ийм учиртай байх. Түүхий сүү холестерин ихтэй боловч байнга уувал тестостероны хэмжээ нэмэгдэнэ. Айраг бол түүхий сүү. Адууны мах, сүү (ер нь адуутай холбоотой бүхэн) эр гормоныг ихэсгэдэг. Ингээд айраг уух дуртай эмэгтэйчүүд эрэгтэйлэг болдог (дуу нь бүдүүрч бүр сахал ч ургаж магадгүй). Үнээний сүүг түүхийгээр нь ууж болохгүй гэдгийг мэдэх биз, үхэрний бруцеллез (үе мөчний өвчин) тусаж мэднэ.
Тэгээд амьдралын хэв маяг, баримтлах зарчим, сэтгэл зүйн байдал нөлөөлнө. Эр хүний хийморь доройтно гээд ярьдаг даа, тэдгээрийг хийхгүй байсан нь дээр. Бидний өвөг дээдэс тэнэг байгаагүй гэж боддог. Бид цаад утгыг нь ойлгодоггүй юм. Эрчүүд бид өөр хоорондоо ямар нэгэн юмны төлөө өрсөлддөг. Эрх мэдэл, мөнгө, нэр хүнд, амжилтын төлөө. Эрчүүд эрчүүдтэйгээ өрсөлдөх ёстой болохоос эр хүн эмэгтэй хүнтэй яах гэж өрсөлдөх юм. Энэ их өргөн сэдэв за яахав ингээд орхие.