Саад бэрхшээл гэж юу вэ? Түүнийг хэрхэн даван туулах вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Энэ бол асуух ёстой асуултуудыг нэг мөнөөс мөн. Саад бэрхшээл бол хоршоо үг. Утга нь бол зовлон (өнчрөл хагацал, өвчин эмгэг) биш харин зорилгодоо хүрэхэд гарцаагүй тулгарч байдаг хэвийн зүйл. Ямарваа нэгэн зүйл хийж бүтээхэд саад бэрхшээл тулгарахгүйгээр бүтэх боломжгүй. Тийм болохоор хөдөлмөрлөж байгаа хүн болгон саад бэрхшээлд үргэлж бэлэн байх ёстой юм. Бэлэн байх гэдэг нь сэтгэл зүйн хувьд бэлэн байхаас гадна даван туулахад шаардлагатай орчин нөхцлийг өөртөө бүрдүүлсэн байх тухай юм. Тухайлбал өөртөө итгэл төгс компани бол бүх зүйлийг зөв, дүрмийн дагуу гүйцэтгэдэг. Аюулгүй байдлаа хангаж ажиллахаас гадна эрсдлийг тооцон урагшилдаг. Мөнгө санхүүгийн асуудал дээр элэгдэл хорогдол, эрсдлийн сан байгуулан, түүндээ сар бүр хөрөнгө хуримтлуулж байх жишээтэй. Ерөнхий зургаар бол амьдрал яг адилхан.
Саад бэрхшээл бол хүнийг шинэ зүйлд сургадаг, хурцалдаг сорил. Хэрэв зорилгодоо хүрнэ гэж нэг мөр шийдсэн бол харин ч олзуурхан хүлээн авч бие сэтгэлийн таашаалтайгаар даван туулах ёстой. Эсрэгээр саад бэрхшээлийг тулгарах ёсгүй зүйл мэтээр (зовлон гэдэг утгаар) хүлээн авч шаналах аваас тухайн саад бэрхшээл улам л дийлдэхийн аргагүй том болон хувирах болно. Тийм учраас саад бэрхшээл бол бидний дайсан биш анд нөхөр гэж ойлгох хэрэгтэй. Саад бэрхшээлийг даван туулах тэнхээтэй байхын тулд маргааш гэдэг өдөр байдгийг хэзээ ч мартаж болохгүй. Маргааш гарцаагүй болно. Өнөөдрийн төлөө маргаашаа золиослож болохгүй. Гэхдээ бас маргаашийн төлөө өнөөдрөө бас золиослож болохгүй. Яагаад гэвэл хамгийн үнэтэй, чухал цаг мөч бол одоо цаг учраас бэрхшээлийг даван туулангаа инээмсэглэж явах хэрэгтэй.
Саад бэрхшээл бол зүгээр л амьдрал. Түүнийг үзэн ядах нь амьдралыг үзэн ядаж байгаатай ялгаагүй. Саад бэрхшээлийн өмнө сөгдөн унавал амьдралын өмнө сөгдөн унаж байгаатай агаар нэг. Хүний сайн муу явах саад бэрхшээлийг хэрхэн даван туулахаас хамаарна.
Өөрөөс үл хамаарах тотгор, хүндрэл. Гэхдээ хүн саадтай учрахын тулд зорилго өвөрлөн урагшилж байх ёстой болж таарч байна. Хэрэв тийм биш бол ямар ч саадтай таарахгүй. Гэхдээ ямар ч юм хөдөлгөөнгүй байх аваас мөхнө, саад бэрхшээл өөрөө биднийг олоод хүрээд ирнэ. Амьдрал өөрөө зогсолтгүй урсах горхи шиг ийм зарчимтай. Унтаж байхад ч оюун санаа, бие сэтгэлийн горхи урсаж л байдаг. Дагаад урсахгүй бол (эрч хүчтэй, хөдөлгөөнтэй амьдрахгүй бол гэж байна) амьдралтай харшилна. Энэ харшил нь хүнийг бүр үхүүлэх нөлөөтэй. Нөгөө хадуурын тухай үлгэр дээр гардаг шиг залхуу хадуур зэвэрсэн байдаг бол ажилсаг хадуур гялалзаж байсан гэдэг.