"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2021-11-16T02:47:08+08:00

    Татвар олон янз. Гэхдээ бидний төлдөг албан татварууд гэвэл ерөнхийдөө гурав байна. 1. Хувь хүний орлогын албан татвар 10%, 2. Нийгмийн даатгалын шимтгэл 10%, 3. НӨАТ буюу нэмэгдсэн өртгийн албан татвар 10%. Эхний хоёр татварыг шууд татвар (орлогоос) гэнэ. Харин НӨАТ-ыг шууд бус (бараа, үйлчилгээний үнийн үнэд оруулж тооцсон) татвар гэнэ.

    НӨАТ-ыг эцсийн худалдан авагч төлдөг. Өөрөөр хэлбэл гурил үйлдвэрлэгчид нь тариачдаас НӨАТ 10% шингэсэн буудай худалдан авна, талх үйлдвэрлэгчид гурил авахдаа НӨАТ 10% оруулаад авна, дэлгүүр бас адилхан. Тэгээд эцэст нь талхыг идэх гэж авч байгаа Дорж, Дулам төлнө. Ингээд тариачид, үйлдвэрлэгчдийн төлсөн бүх НӨАТ-ыг нийлүүлээд Дорж, Дулмаа төлж байгаа хэрэг. Гэхдээ илүүг биш. Талхны үнийн 10% гэсэн үг.

    Эцсийн бүлэгт бүгд худалдан авагчид учраас нэг хэсэг нь нөгөөгөөсөө илүү их эсвэл бага төлөх асуудал байхгүй. НӨАТ нь дэлхийн бусад улс орнууд янз бүр. Зарим нь огт байхгүй, зарим нь 20% эсвэл бараа, үйлчилгээний төрлөөс хамааран 0-25% гэх мэт.

Хариулт үлдээх