"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2023-11-16T22:13:48+08:00

    Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхгүй аливаа үйлдлийг нийгмийн гажуудал гэнэ. Жишээ нь, гудамжинд хог, нус цэрээ хаях, нулимах, архидах, орой үдэш чанга ярих зэрэг жижиг зөрчлүүдээс эхлээд бусад гэмт хэргүүд болох луйвар, хулгай хийх, хүн гэмтээх, хөнөөх гэх мэт нь бүгд нийгмийн гажуудалд орно.

    Гэхдээ нийгмийн гажуудал зөвхөн сөрөг буюу нийгэмд хор уршигтай байх албагүй. Нийгмийн эерэг гажуудал гэж бас бий. Жишээ нь хувь хүн эсвэл хэсэг бүлэг хүмүүс ижилхэн гараанаас, ижилхэн боломжоор хангагдсан ч өөрсдийн асуудлыг шийдэх зөв стратегийг олж иргэдийн олонхоос илүү өндөр амжилт үзүүлсэн бол тэр бас нэг төрлийн нийгмийн гажуудал юм. Жишээ нь сургуулийн сурагчдын цөөнх хичээлдээ бусдаас илүү сайн, магадгүй бүр хэтэрхий онцгой бол, эсвэл зарим бизнес эрхлэгчид богино хугацаанд эрс хөрөнгөжсөн бол хэдийгээр тэр нь шударга хөдөлмөрийн үр дүн байлаа ч энэ бол нийгмийн гажуудал болно. Эерэг гэлээ ч бусдын дургүйцлийг бага зэрэг төрүүлдэг учраас "гажуудал" гэж нэрлээд байгаа. Энд "гажуудал" гэдэг үгийг сайн ч, муу ч "замаасаа гажих" гэдэг утгаар нь ойлгох нь зөв.

    Нийгмийн гажуудал гэж өөрөөр хэлбэл нийгмийн гишүүдийн амьдралын хэв маяг, чанарыг хууль, дүрэм, төрийн бодлогоор чиглүүлээд байхад л төлөвлөсөн үндсэн замаасаа хазайхыг хэлж буй. Социалист тогтолцоотой систем нь нийгмийн анги давхаргыг дахин бий болгохгүй байхыг зорилгоо болгодог ч хэсэг хугацааны дараа нэг л мэдэхэд анги давхарга бий болчихсон байдаг нь нийгмийн гажуудал.

    Нийгмийн сөрөг гажуудал нь хууль дүрмийг зөрчихгүй ч соёлын, ёс заншлын, ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж болно. Тэгсэн тохиолдолд төрийн шийтгэлийг хүлээхгүй ч олонхын зэмлэлийг хүртэнэ. Олонх ямар ч тохиолдолд чиглүүлэгч хүч байдаг тул тэд аливаа ёс бус үйлдлүүдийн эсрэг байх нь ойлгомжтой. Жишээ нь ижил хүйстнийг хуулиар хориглоогүй ч монголчууд нийтээрээ жигшдэг (өөр бусад оронд хэвийн зүйл байж болно).

Хариулт үлдээх