Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хуудас руу орон нэрээ өөрчилж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Эхлээд хүйсний нүхний орчим сул, дүлий өвдөлт мэдрэгдэж байгаад удалгүй (ихэвчлэн 24 цагийн дотор) гэдэсний баруун доош хэсэг рүү өвдөлт шилждэг. Тэгээд өвдөлт нь илүү хүчтэй болдог. Өвдөлтийг дүрсэлбэл "бахиар хавчиж" буй мэт гэдэг. Өвдөлт орон гаран эсвэл тогтмол байж болно. Бусад шинж тэмдэгүүд гэвэл бөөлжис цутгах, хоолны дуршил буурах, бага зэрэг халуурах, гүйлгэх эсвэл өтгөн хатах, гэдэс дүүрэх. Эвхэрч хэвтэхэд (хоёр өвдөгөө цээжиндээ наахад) өвдөлт багасаж болно. Мухар олгой нь өвдөж эхлэх үед хүмүүс ихэвчлэн идсэн хоолноосоо болж гэдэс нь хямарч байна гэж эхлээд боддог. Эмэгтэйчүүд сарын тэмдэгний өвдөлт эсвэл өндгөчний үрэвсэл гэж андуурах нь бий.
Мухар олгойн үрэвслийг энгийн аргаар гэрийн нөхцөлд оношлохдоо үсэрч дэвхцэх болон бусад огцом хөдөлгөөнүүдийг хийж үзэж болно. Ханиах эсвэл найтаах үед бас өвддөг. Мөн зүүн гар тал руугаа харж хэвтээд баруун хөлөө доош сунган гэдэсний баруун доод хэсэг дээр дөрвөн хуруугаараа дараад авна - дарах болон гараа авах үед өвддөг.
Мухар олгой хагараасаа өмнө хүчтэй өвдөж хагарсаны дараа хэсэг хугацаанд өвдөхөө больдог. Дараа нь гэдэсний бүх хэсгээр өвдөж эхэлдэг. Тэр тохиолдолд амь насанд аюултай тул яаралтай мэс засалд орох шаардлагатай.
Зарим хүмүүс ялангуяа жирэмсэн эсвэл настай хүмүүс болон хүүхдүүдийн мухар олгойн үрэвсэл удаан явагдах ба харьцангуй бага өвдөх эсвэл гэдэсний чухам яг хаана өвдөж байгаагаа хэлж мэдэхгүй байх тохиолдол бий.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт