Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Би Монгол гутлын тухай судалж байлаа. Гэтэл Хүннүгийн үеэс биш бүр дараа нь Хидан үеэс үүссэн болохыг олж мэдэв. Харин хиданчууд бол өнөөгийн монголчуудын өвөг дээдэс ажээ (үгнийх нь 30 хувь Алтай язгуурын буюу монгол үг). Өвөр Монголын газар нутгаас олдсон Хидан улсын шарил дотор ханхүү, гүнж хоёрын цогцос байв. Монгол гуталтай (зэсээр хийсэн), хээ нь өөр л дөө (одоогийн Монгол гутлын хээ бол ерөнхийдөө Төвд гаралтай), нүүрэн дээр нь алтан маск тавиастай, хоёулаа хутга мэс зүүсэн (эмэгтэй хүн хутга зүүнэ гэхээр сонин л юм). Тэр хоёр гэрлээд удаагүй нас барсан байв. Хамгийн хачирхалтай нь тэр хоёр үеэл байлаа. Бүр эхнэр нь үеэлүүдийн дундаас төрсөн байх жишээтэй. Гэхдээ тэр гүнж их үзэсгэлэнтэй байсан гэж байгаа. Цус ойртсон хүмүүс нэг тийм мангар царайтай байдаг даа? Гэтэл үгүй.
Гутлын хоншоор дээшээ эргэсэн байдаг нь урт хормойтой дээлээс болсон байдаг. Үнэндээ бол хан үндэстнээс (хятад) гаралтай. Тэд хэтэрхий урт дээл өмсдөг байсан бөгөөд гуталны хоншоор нь хормойгоо нухаад байсан тул гуталныхаа хоншоорыг дээш эргэсэн загвартай болгосон байдаг. Мэдээж язгууртан ямбатнуудын гоёл.
Өргөн түрий бол завилж суудагтай холбоотой. Бариу түрий, тэгээд түрийний ар тал нь өндөр байх нь завилж суухад үнэхээр гай болдог. Тийм болохоор түрийний ар тал намхан, ур тал өндөр байж болно, бас түрий өргөн байхгүй бол сууж босоход саад болдог. Энэ бол яах аргагүй нүүдэлчдээс гаралтай түрий.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт