Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Дундаж наслалт 60 жил. Давстай усны матар нь давсгүй усны матраас харьцангуй урт насалдаг гэх ба бие томтой байдаг аж.
Хамгийн урт насалсан нь "Mr.Freshie" гэдэг Австралийн матар гэх боловч насыг нь тогтоох барин тавим баримт байхгүй. "Мистер Фреши" 2010 онд 140 насандаа өөд болсон гэжээ. Гэхдээ энэ бол ердөө таамаг. 1970 онд баригдахдаа аварга том биетэй байсан ба түүнээс хойш тасралтгүй өссөн гэнэ. Матрын биеийн өсөлт зогсдоггүй бөгөөд бие нь өссөөр байгаад дуусдаг (эцэстээ удааширдаг) тул амьтан судлаачид түүний насыг яс, шүдээр нь барагцаалж гаргасан байх боломжтой. Өөр бусад урт насалсан гэх зоопаркийн матруудыг жагсаавал:
Өмнөд Африкийн "Хенри" 117 жил Оросын "Коля" 115 жил Австралийн "Кассиус" 114 жил Кенийн "Том ах" эсвэл "Big Daddy" 100 жил Америкийн "Сатурн" 84 жил Нидерландийн "Хакуна" 85 жил
Хамгийн сонирхолтой бөгөөд баримт нотолгоотой нь "Сатурн" нэртэй Америкийн цэвэр усны матар. 1936 онд Миссиспи мужид байгальд төрөөд тэр жилдээ баригдаж Берлин руу ачигдсан гэнэ. Түүнийг Адольф Хитлерийн дуртай амьтадынх нь нэг байсан гэдэг ч тэр нь худал цуурхал байх. Дайн дуусахад Берлиний амьтны хүрээлэн эвдэрч сүйдсэн байсан бөгөөд тэндээс оргож явсан Сатурныг орос цэргүүд олж Москва руу явуулжээ. 1950-иад онд Москвад байхад нь Америкаас 30 настай "Шипка" нэртэй эм матар авчран түүнтэй нийлүүлсэн боловч Сатурн тоогоогүй гэнэ. Шипка үргүй өндөг гаргасаар байсан аж. Гэвч Шипка нас барахад Сатурн сэтгэлээр унаж хэсэг хугацаанд хоол идээгүй гэнэ. Дашрамд, матар хоолгүй 1 жил амьдрах чадвартай аж. Дараа нь түүнд шинэ "хань" олж өгсөн гэдэг. Сатурн хөгширч шүдгүй шахам болж хараа нь муудаж ихэнх цагийг унтаж өнгөрөөсөөр 2020 онд нас баржээ. Дээрх зурганд Сатурн 2014 он.
Матар хүйтэн цустай амьтан уу?
Тийм. Бүх мөлхөгч амьтад хүйтэн цустай.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт
Дараагийн асуулт
Дундаж наслалт 60 жил. Давстай усны матар нь давсгүй усны матраас харьцангуй урт насалдаг гэх ба бие томтой байдаг аж.
Хамгийн урт насалсан нь "Mr.Freshie" гэдэг Австралийн матар гэх боловч насыг нь тогтоох барин тавим баримт байхгүй. "Мистер Фреши" 2010 онд 140 насандаа өөд болсон гэжээ. Гэхдээ энэ бол ердөө таамаг. 1970 онд баригдахдаа аварга том биетэй байсан ба түүнээс хойш тасралтгүй өссөн гэнэ. Матрын биеийн өсөлт зогсдоггүй бөгөөд бие нь өссөөр байгаад дуусдаг (эцэстээ удааширдаг) тул амьтан судлаачид түүний насыг яс, шүдээр нь барагцаалж гаргасан байх боломжтой. Өөр бусад урт насалсан гэх зоопаркийн матруудыг жагсаавал:
Өмнөд Африкийн "Хенри" 117 жил
Оросын "Коля" 115 жил
Австралийн "Кассиус" 114 жил
Кенийн "Том ах" эсвэл "Big Daddy" 100 жил
Америкийн "Сатурн" 84 жил
Нидерландийн "Хакуна" 85 жил