Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \"Хувийн тохиргоо\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Зар сурталчилгаа. Гэхдээ арай өргөн утга агуулгатай. Компани бараа, үйлчилгээгээ илүү олон хүнд үзүүлж таниулахыг хүсэхээс гадна хүмүүсийг өөрсдийн бараа, үйлчилгээний байнгын хэрэглэгч, үйлчлүүлэгч болгохыг хүснэ. Энэ бол мэдээж их өндөр зардал чирэгдэлтэй ажил боловч түүнгүйгээр компани оршин тогтнох аргагүй. Тийм болохоор маркетингийн алба гэж бүхэл бүтэн ажлын хэсэг томилон ажиллуулдаг байна. Тэд олон хүнд хүрдэг мэдээллийн бүх сувгийг ашиглана. Нэг л мэдэхэд бид тэдний бараа, үйлчилгээний байнгын хэрэглэгч, үйлчлүүлэгч болчихсон байх болно.
Телевиз, интернэт, радио, сонин, сэтгүүл бол мэдээллийн хэрэгслүүд. Хэрэв телевизээр дан ганц сурталчилгаа гардаг байсан бол хүмүүс үзэхгүй. Тийм болохоор элдэв цэнгээнт нэвтрүүлэг, кино, ярилцлага, концерт, мэдээ зэрэг хүмүүсийн хамгийн их үзэх дуртай видео контентүүдийн дунд богинохон хугацаа, орон зайг ашигладаг байна. Сүүлийн үед бараг бүх видео контентүүд ил далд сурталчилгаа агуулдаг болсон нь компаниудаас санхүүжилт авдаг болсонтой холбоотой.
Facebook жишээлбэл бүх ашгаа сурталчилгаанаас олдог. Youtube ч мөн ялгаагүй. Мэдээллийн технологи гэж энэ. Нийгмийн сүлжээ мөн боловч маркетингийн алба нь биднийг нэг ч алхам зүгээр явуулахгүй. Цул сурталчилгаа. Гэхдээ буруутгаж байгаа юм биш. Сурталчилгааг бүр мөсөн хориглох эсвэл төрөөс хүч хэрэглэн хязгаарлалт тогтоовол эдгээр компаниуд бүгд дампууран алга болж, олон хүн ажилгүй болж, интернэт үнэ цэнээ алдаж, унших, үзэх харах зүйлгүй болж хөндий хоосон уйтгартай болж ядуурах болно. Ингээд буцаад социализм руугаа марш гэдэг шиг зүйл болж төрийн ганц телевизтэйгээ үлдэнэ. Өөрөөр хэлбэл үнэгүй юм гэж байдаггүй (хүний хөдөлмөр шингэсэн зүйл) учраас төлбөрөө бид хэрэгтэй хэрэггүй реклам үзэх замаар төлдөг байна.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт
Дараагийн асуулт