Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Капитализм бол хувийн өмч дээр суурилсан эдийн засаг бол социализм бол төрийн өмч дээр суурилсан эдийн засаг. Капитализмын дутагдалтай тал нь удам дамжсан баячуудыг төрүүлдэг бол социализмын дутагдалтай тал нь иргэдээ санаачлагагүй болгодог.
Капитализм нь социализмаас өмнө үүссэн тогтолцоо. Социализм нь капитализмын дутагдалтай талыг хүлээн зөвшөөрч чадаагүйн үндсэн дээр үүссэн үзэл баримтлал. Гэвч социализм нь туршигдаад амжилт олоогүй. Гэхдээ зэрлэг капитализмаас аядуу капитализм руу улс орнууд шилжин орж буй. Хуулийн зохицуулалт хийн хэт баяжсан байгууллага, хувь хүмүүсийг хазаарлаж тэднийг давраахгүйг оролдож буй. Шалтгаан нь тэд хэдий чинээ мөнгөтэй болно, төдий чинээ нөлөөтэй болдог байгалийн хууль. Зөнгөөр нь орхивол тэд төрийг ч худалдан авна. Үүнийг бодит ажил болгохын тулд ардчилсан тогтолцоог бий болгосон. Баян ядуугийн ялгаа ихсэн, анги давхарга бий болоод эхлэнгүүт иргэд илүү зүүний буюу социалист намуудыг сонгодог. Харин социалист намууд төрийн эрхэнд гараад тэгшитгэх бодлогоо хэтрүүлснээр эдийн засаг хямрах ба үр дүнд нь иргэд буцаагаад барууны нам буюу капиталист намаа сонгодог аж. Ийнхүү баруун, зүүний хоёр нам ээлжлэн төр барьдаг жишиг ихэнх оронд тогтжээ. Тэгшитгэнэ гэдэг нь үндсэндээ баячуудын хөрөнгийг хурааж ядууст тараана гэсэн үг. Гэхдээ шууд утгаараа биш, хөрөнгөтнүүдээс их татвар авч, цалин тэтгэврийг өсгөснөөр үйлдвэрийн эзэд дампуурч эсвэл нутгаасаа дайжин өөр улсад бизнес эрхлэхээр болдог байна. Мэдээж энэ нь ажлын байруудыг үгүй хийж ажилгүйдлийн тоо нэмэгдэж тухайн улсын эдийн засагт муугаар нөлөөлдөг.
Капитал дээр суурилсан эдийн засгийн тогтолцоо. Капитализм бол улс төрийн тогтолцоо биш. Капитализмийг эдийн засгийн суурь зарчмаа болгосон улс төрийн үзэл баримтлал гэвэл зүүн жигүүрээс баруун жигүүр (хэт баруун, баруун, баруун төв, зүүн төв) хүртэл үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл консерватив, шашины, социал демократ, либерал ардчилсан, хөдөлмөрийн, ногоон гээд бараг бүх намууд капитализмийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ эдийн засагт төрийн оролцоо хэр байх вэ гэдэг дээр зарчмын ялгаатай бодлоготой. Капитализм бол чөлөөт эдийн засаг биш. Чөлөөт буюу либерал эдийн засагтай капитализм, төрийн хатуу зохицуулалт бүхий эдийн засагтай капитализм ч байх боломжтой. Капитализм бол хувийн өмч дээр суурилсан эдийн засаг болохоос хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг ширэнгэн ойн хуультай эдийн засаг гэсэн үг байх албагүй. Капитализмийг бас 19-р зууны, орчин цагийн капитализм гэж хуваан авч үздэг. Орчин цагийн капитализм нь 19-р зууны капитализмийг бодвол илүү хүнлэг. Ажилчин ангийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр авах эрх зүйн хэмжээнүүдийг дэмждэг. Тухайлбал ажиллах нөхцлийг сайжруулах, цалингийн доод хэмжээг тогтоох, ажилгүйдлийн тэтгэлэг олгох болон бусад нийгмийн асуудлуудыг нь шийддэг болсон. Харин 19-р зуунд бидний нэрлэх дуртай өнөөх "зэрлэг капитализм"-аар явж иржээ.
Капитализмийг зарим экспертүүд шүүмжлэхдээ, капитализм нь баян ядуугийн ялгааг хэтэрхий ихэсгэсэн буюу дэлхийн баялгийн 80 хувийг дэлхийн хүн амын 20 эсвэл түүнээс бага хувь нь хүртэж байна гэдэг байдлаар тайлбарладаг. Баялгийн тэгш бус хувиарлалтийн тухай асуудал. Цөөн хэсэг бүлэг хүмүүс нийгмийн бүтээсэн өнгөтэй өөдтэй бүхнийг хэрэглэж бусад нь чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байгаа нь үнэн. Мөнгөгүй бол таны хүүхэд их дээд сургуульд сурч чадахгүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж чадахгүй тийм тогтолцоо бол капитализмийн үнэн төрх бөгөөд түүний мөн чанар юм. Гэхдээ дээр дурдсан төрийн оролцоог нэмэгдүүлсэн орчин цагийн капиталист (социалист чиг баримжаатай (шууд социалист гээд нэрлэчихэж боломгүй)) тогтолцоог Скандинавын орнуудаас эхлээд зарим улс орнуудын төр засгууд (аль ч нам гарсан) дээрх асуудлуудыг шийдэх боломжит хувилбараар хэрэгжүүлэх гэж оролдож буй. Улс төрийн төгс төгөлдөр систем байхгүйтэй адил эдийн засгийн төгс төгөлдөр тогтолцоо мөн адил байхгүй аж. Орчин цагийн капитализм, заримдаа "шинэ капитализм" эсвэл "хөгжүүлсэн капитализм", улс төрийн нэршлээр бол социал демократизм гэж нэрлэж болохоор энэ тогтолцоогоор хүн төрөлхтөн хэсэгтээ л явах байх гэж би хувьдаа үзэж байна. Харин цэвэр социализм нь социал демократтай харьцуулах аргагүй өөр юм. Социал демократизм нь капитализмийг үгүйсгэдэггүй бол социализм нь бүрэн үгүйсгэдэг. Өөрөөр хэлбэл социал демократизм нь хөрөнгөтнүүдийн татварыг орлогоос нь хамааран үе шаттайгаар өндөрт тогтоож хуримтлал үүсгэн төрийн үйлчилгээг сайжруулж нийгмийн эмзэг бүлгүүдэд хувиарладаг бол сонгодог социализм нь нийгмийн бүх салбарыг төр хариуцан удирдан авч явах бөгөөд түүнээс бий болсон аливаа баялгийг улсын буюу нийгмийн (олон нийтийн, ард түмний, ажилчин ангийн) өмч хөрөнгө гэж үзэх ба ашиг орлого нь шууд улсын төсөвт төвлөрч (алдагдалтай ажиллавал төсвөөс шимтгэл авч) байдаг.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт
Дараагийн асуулт