Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \"Хувийн тохиргоо\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Калорийн албан ёсны монгол орчуулга нь илчлэг. Хэмжих нэгж нь кал (калори). 1000 кал = 1 ккал (килокалори). Калори гэдэг нь дулаан (лат. calor) гэсэн утгатай. Калори бол бодис биш харин мод, нүүрсийг шатаахад ялгарах дулааны хэмжээ. Гэхдээ мод, нүүрс нь хүний биед шингэдэггүй учраас тэдгээрийг ваттаар хэмждэг (калориар хэмжих тохиолдол бий). Харин хүнсний илчлэгийг бол ихэвчлэн калориар хэмждэг (зарим улс орнууд жоулиар хэмждэг, Австрали, Франц г.м). 1 кал нь 1 миллилитр усны температурыг 1°С-аар өсгөх, харин 1 ккал нь 1 литр усны температурыг 1°C-аар өсгөх илчтэй гэж үзнэ.
Хоолны илчлэгийн хэмжээг мөн шатааж шалгана. Хоолны дээжийг 1 литр усаар хүрээлэгдэн тусгаарлагдсан камерт хийж хүчилтөрөгчөөр дүүргэн бүрэн шатааж дуусгадаг. Тус төхөөрөмжийг калориметр гэнэ. Хүчилтөрөгч нь шатах үйл явцыг дэмжинэ. Эцэст нь усны температурыг шалгана. Хэрэв ус өмнөхөөсөө 3°C-аар халсан бол тус хоолны дээж 3 ккал илчлэгтэй гэсэн үг.
Энерги, дулаан хоёр угтаа нэг зүйл юм. Дулаан нь энерги болно, энерги нь хөдөлгөөн болно, хөдөлгөөн эргээд дулаан болдог. Зүрх цохилохдоо, уушиг амьсгалахдаа, гэдэс хоол боловсруулахдаа мөн энерги зарцуулдаг. Тэдгээр энергийг бид хоол хүнснээс авдаг. 10%-ийг нь идсэн хоолоо шингээхэд, 20%-ийг нь дасгал хөдөлгөөнд (алхах, гүйх г.м), 70%-ийг организмын бусад үйл ажиллагаанд (тархины, мэдрэлийн, дотоод эрхтний, дархлааны, цусны эргэлтийн г.м) зарцуулдаг.
Идсэн хоол хүнсийг энерги болгон хувиргах ажиллагааг метаболизм хариуцдаг. Метаболизм буюу бодисийн солилцоо нь организмд явагдах химийн урвалууд юм. Хүн болгоны метаболизм адилгүй. Өөрөөр хэлбэл ижил орцтой, ижил хэмжээний хоол хүнснээс авах илчлэгийн хэмжээ хүн болгоных өөр байдаг. Үүнд нарийн болон бүдүүн гэдэсний урт, тэдгээрт агуулах микробиом буюу ашигтай бактерийн тоо хэмжээ зэрэг нь нөлөөлнө.
Илчлэгээс өөр бусад олон зүйл хүний организмд хэрэгтэй. Витаминуудаас гадна, уураг, цардуул, бусад хэрэгтэй болон хэрэггүй шимт тэжээл, төмөр, цайр, кальци, глицин, цардуул гэх мэт олон элемент, бодис биед хэрэгтэй. Зөвхөн илчлэг хангалтгүй. Илчлэгээс гадна хоол нь бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, биеэс хорт бодисыг гадагшлуулах, яс махыг төлжүүлэх, шарх эдгээх, эр эм гормон ялгаруулах тэнцвэржүүлэх гэх мэт олон үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай олон материалуудыг агуулдаг. Илчлэг байхад л хангалттай (үхэхгүй) гээд хүнсний илчлэгэд зөвхөн анхаарч болохгүй гэсэн үг.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт
Дараагийн асуулт