"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 3
    2022-08-01T20:25:37+08:00

    Энэ үгийг эрчүүдэд хаягласан гэж бодож байна. Сөргүүлээд асуухад эр хүний амьдралын туйлын зорилго эхнэр хүүхэдтэй болох мөн үү? Миний бодлоор энэ тийм биш. Хэзээ ч тийм байгаагүй. Эрчүүд яадаг вэ гэхээр, нэгдүгээрт өөрийгөө хөгжүүлэх, хоёрдугаарт нийгмийн (сүргийн) өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, эцэст нь дээшээ мацаж байр суурь олж авах (өөрийгөө харуулах). Заяаны ханиа олж авахыг зорилгоо болгох нь утгагүй хэрэг, хамаг үнэт цаг хугацаагаа үргүй зарцуулна гэсэн үг. Тэгэхээр заяаны ханиа энд тэндээс хайж "өлөв долов" хийн хэрэн хэсэж явах хэрэггүй гэсэн үг л дээ. Энэ бол хэрэгтэй зөвлөгөө.

    Далимд нь сэдвээс бага зэрэг гажсан нэг зүйлийг нэмж хэлэхэд, эр эм нэг дор суралцаж ажиллахыг би хувьдаа дэмждэггүй. Нэг дор суралцаж ажилласнаар тэдний оюун бодол, хичээл зүтгэл хуваагддаг. Эм нь гадаад төрхөө сайжруулж эхэлдэг бол эр нь анхаарлаа төвлөрүүлж чадахаа больдог. Өөрөөр хэлбэл эм нь "борлогдохыг" хичээдэг (нүүрээ будах, өндөр өсгийтэй гуталтай явах, биеийн галбираа гайхуулсан хувцас өмсөх гэх мэт (энэ бол үндсэндээ сексийг уриалан дуудсан үйлдэл (санамсаргүйгээр))) бөгөөд эр нь энэ тохиолдолд мэдээж яаж зүгээр байхав. Ингээд нэг л мэдэхэд сургуулиа төгсөж амжилгүй гэрлэцгээн орон байр, хурим найргүй хүүхэд шуухад болоод явчихдаг. Удалгүй эхнэр нь буруу сонголт хийснээ ухаарч салах талаар бодож эхлэдэг юм.

Хариулт үлдээх