Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хуудас руу орон нэрээ өөрчилж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Баялаг болон боломжийг хүйс харгалзахгүйгээр тэгш хуваарилах зарчмыг жендэр гэнэ. 19-р зууны сүүлээс эхэлсэн хөдөлгөөн. 1948 онд НҮБ-ээр албан ёсоор хүлээн зөвшөөрүүлсэн. Хүний эрхийн салшгүй нэг хэсэг болгосон.
Эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж эхэлсэн шалтгаан Францын хувьсгалаас урам зориг авсан явдал. Яагаад гэхээр Францын хувьсгал болоход Сэргэн мандалтын үеийн философичид нөлөөлсөн. Сэргэн мандалтын үеийн философич нар хувь хүний эрх, эрх чөлөө, нийгмийн гэрээ гэсэн онолуудаа сурталчилсан байдаг. Мэдээж тэд эртний Грекийн сэтгэгчдээс санаа авсан байж таарна.
Дараа нь 20 зууны эхээр, 1-р дайнаас өмнөхөн коммунистуудтай (борчуудтай - дорд гаралтай гэж үзэгдэж байсан хүмүүстэй) цуг эмэгтэйчүүд жагсаж эхэлсэн. Тэд эрчүүдтэй ижилхэн эрх эдлэхийг хүссэн. Тухайн үед эмэгтэйчүүд өнөөгийн зарим нэг исламын фундаментист улс шиг сурах, ажил хийх, өмчлөх, сонгуульд оролцох бүр машин барих эрхгүй байлаа.
Нэгдүгээр дайны үеэр Европын бараг бүх эрчүүд дайнд мордож зэвсгийн үйлдвэрт эмэгтэйчүүд ажиллаж байсан бөгөөд дайны дараа эмэгтэйчүүд үргэлжлүүлэн ажил хөдөлмөр эрхлэхийг хүссэн. Ингээд эмэгтэйчүүд бүтээн байгуулах үйл явцад идэвхтэй оролцох болсон. Тэгээд удалгүй төрийн сонгуульд оролцох эрх авч архийг хуулиар хориглож (агсам тавьдаг байдлыг зогсоов) гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль батлуулж авдаг (эхнэрээ зоддог байдлыг зогсоов). Цалингийн зөрөөг арилгаж хөрөнгө эзэмших эрхтэй болов. Компаниуд эмэгтэй ажилчдын цалинг ялгавартайгаар бага өгдөг байсан ба үүнийгээ "нөхрөөсөө илүү орлоготой байж болохгүй" гэж тайлбарладаг байв. Дараа нь тэр архины хуулиа цуцалсан.
Өмнө дэлхийн бүх улс эмэгтэйчүүдийн эрх чөлөөг хязгаарладаг байлаа. Тийм заншилтай байв. Энэ байдал халагдахад нөлөөлсөн зүйл бол үйлдвэржилт. Эрчүүдийн хийдэг байсан биеийн хүч шаардсан хүнд хүчир ажлуудыг техник, технологийн тусламжтайгаар гүйцэтгэх болсоноор эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлд ихээр орж ирсэн.
Харин Арабын орнууд энэ өөрчлөлтийг хүлээж авахдаа жаахан хойрго хандсан. Энэ нь тэнд Европын улс төр, нийгмийн философи огт хүрээгүйтэй холбоотой. Тэнд коммунист хувьсгал болоогүй, болох ч шаардлага үүсээгүй. Үйлдвэржээгүй, өөрсдийн гэсэн философийн онолтой байв. Өөрөөр хэлбэл тэдэнд Ром, Грекийн соёл иргэншил сонин биш, олон жилийн шашны (хуучны хэллэгээр Загалмайтан болон Лалын) үргэлжилсэн олон тулаануудаар Европ, Ойрх Дорнод бие биеэ дийлээгүй тул үзэл суртал нь холилдоогүй. 20-р зууны хоёр дахь хагасаас л зарим нь барууны шахалтаар жендэрийн хуулиудыг зах зухаас нь хэрэгжүүлж эхлээд байна.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт