Дархлаагаа хэрхэн дэмжих вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Мах гурилнаас гадна жимс, ногоо хааяа идэж байх хэрэгтэй. Тэгснээр хоолны шингэц сайжирна, амин дэм (витамин) авна, арьс өнгө орно, хөгшрөлт удааширна, дархлаа нэмэгдэнэ.
Дашрамд, бид анзаардаггүй болохоос дархлаа нь байнга өвчинтэй тасралтгүй тэмцэж байдаг. Бактер, вирусаас гадна хорт хавдрын эсүүдийг устгаж байдаг. Хэрэв бид огт дархлаагүй байсан бол бид бүгд хор хавдаар өвдөх байлаа гэж хавдар судлалын төвийн мэргэжилтэнгүүд ярьж байна.
Дархлаагаа дэмжихэд хэдхэн зүйлийг баримтлахад хангалттай. Дээр хэлсэнчлэн жимс, ногоог хүнсэндээ хэрэглэхээс гадна спортор хичээллэх, нойр бүтэн явах (тогтмол цагт 8 орчим цаг унтах), тайван байх (уурлаж бухимдахгүй байх), загас наадуулах, нохой муур тэжээх (эсрэгээрээ залхааж байвал хэрэггүй), найз нөхөдтэй байх, аливаа юмыг аль болох сайн талаас харах, инээж хөхрөлдөх (худлаа ч инээсэн болно).
Хориглох зүйл гэвэл цөөхөн. Мэдээж архи тамхи. Тэгээд элдэв витамины комплекс (с витамин ч хамаатай) хэтрүүлэн хэрэглэх. Хэт их бэлэн витамин тогтмол ууснаар дархлааны системийг гажигтай болгоно гэж байна.