Дабль стандарт гэж юу вэ? Дабль эсвэл дабл стандарт, даабал стандарт аль нь зөв бэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Double standard гэсэн англи үг. Монголоор "давхар хэм хэмжээ" гэж нэг бүрчлэн орчуулж болно (миний хувьд). Нэг биш хоёр ёс суртахууны хэм хэмжээ үйлчилж байна гэсэн утгатай. Гэхдээ давхар стандарт гэвэл илүү ойлгомжтой болно. Энд хоёр төрлийн стандарт явж байна гэсэн үг. Нэг үйлдэлд хоёр өөр стандарт мөрдөгдөх тухай ойлголт. Өөрөөр хэлбэл хоёр хүний ижил үйлдэлд ижил хариуцлага, хязгаарлалт, дүрэм үйлчлэх ёстой байтал ялгавартай буюу хоёр өөр стандарт үйлчлэхийг давхар стандарт гэж байгаа юм. Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэдэг Үндсэн хуулийн зарчим зөрчигдөж байгааг хэлж байна. Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр жишээ авбал ижил гэмт хэрэг үйлдсэн хоёр хүнийг хоёр өөрөөр яллахыг хэлж буй. Баян чинээлэг, нийгэмд нэр нөлөө, эрх мэдэл бүхий этгээдэд хөнгөн ял оноож харин гэр оронгүй ядуу хүнд хатуу ял оноосон бол тэр дабль стандарт (бусад эрх зүйн хэм хэмжээ дээр ч мөн адил). Дабль стандарт бол төрийн шийдвэртэй хамаатай ойлголт. Иргэд өөр хоорондын харилцаанд дабль стандарт хамаагүй. Харин үүнд хөндлөнгөөс хяналт тавьдаг, үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагуудтай холбоотой зүйл. Тийм учраас иргэд төр рүүгээ хандаж #NoDoubleStandard гэсэн уриатай тэмцэл хийдэг.
Товчхондоо бол дабль стандарт (double standard) бол ялгаварлан гадуурхалт, шударга бус байдал. Энэ нэр томъёог анх эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэлд ашигладаг байв. Хэрэглэхэд үр дүнтэй нэр томъёо, ялангуяа англи хэлтэй улс орнуудад. Харин манайхан гадны нэр томъёог яг тэр чигээр нь хэрэглэж байгаа нь надад таалагддаггүй. Гэхдээ double standard-ыг орчин цагийн монгол кирилл үсгэнд гарцаагүй буулгана гэвэл дабль стандарт нь зөв. "л" үсэгний ард "ь" хэрэглэж байгаа нь "л" үсгийг зөөлрүүлж буй хэрэг. Оросууд дабл стандарт гэж бичдэг нь угаасаа тэдний "л" нь зөөлөн дуудлагатай учраас юм.