Гэр бүлийн институци дахь асуудлууд гэж юу вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Уг нь "гэр бүл" гэж эхнэр, нөхөр, хүүхэд (хэрэв ганц хүүхэдтэй бол) гурав, харин "ам бүл" гэдэг тодорхойлолт бол тухайн хаяг дээр амьдарч буй (бүртгэлтэй) нийт хүмүүсийн тоо мөн ч үнэн хэрэгтээ эмээ, өвөө, эхнэр, нөхөр, хүүхэд тав юм. "Гэр бүл" бол орчин цагийн гэр бүлийн институци, харин "ам бүл" бол Монголын уламжлалт гэр бүлийн институци юм. Барууны соёл нэвтэрч хотжилт, үйлдвэржилт явагдснаар хүүхэд сурч ажиллахаар ээж аавыг орхин явдаг болсон. Хотод заяаныхаа олж аваад тэндээ үлддэг. Хуучин цагт бол тухайн орон нутгаасаа заяаныхаа ханийг олоод ээж аавынхаа дэргэд буудаг байв. Айлын отгон хүү нь ээж аав нь бурхан болсноор голомтыг сахих үүрэг хүлээдэг ёстой. Амьд сэрүүн боловч гэр ахуйн ажлаа дийлэх чадваргүй бол хөгширч доройтсон үед нь дэргэд нь тусалж дэмжин хамт эсвэл ойр амьдардаг гэсэн үг.
Хүн насныхаа намарт зовох бус жаргах ёстой юм. Энэ утгаараа амьдралынхаа туршид хийж бүтээсэн үйлсийнхээ үр шимийг нас дээр гарсан үедээ хүртэх учиртай. Өөрөөр хэлбэл хөгширлөө гээд амьдрал нь дордох ёсгүй. Хичнээн өндөр тэтгэвэр тогтоолгосон ч хөгширсөн тул залуудаа хийж чаддаг байсан зүйлээ одоо хийж чадахгүй болдог. Жишээ нь эмгэн өвгөн хоёр дээр зочлох хуучны найз нөхөд, хамаатан садан мундахгүй, элдэв баяр, цайллаг ч болно. Харин энэ үед эмгэн хоол хийж, ширээ засаж, дараа нь цэвэрлэгээ хийх тэр бүх ажлуудыг зохицуулах чадваргүй болсон байдаг. Хэн туслах вэ гэж үү?! Мэдээж бэр туслах ёстой. Дуртай эсвэл дургүй байх нь хамаагүй, тэр бол Монгол уламжлал, өөрөө ч бас цаг нь ирэхээр хөгширнө гэдгийг ойлгох хэрэгтэй. Хөгшин хадам ээжийгээ асрах ёстой бөгөөд үүрэгтэй ба тэр ажлаа огтхон ч төвөгшөөхгүйгээр гүйцэтгэнэ. Бид өөрсдөө хөгшрөхөөрөө хоосон байшинд ганцаараа уйтгарлаж суух биш ач, гуч нараа тойруулаад хүү, бэр хоёроороо үйлчлүүлэн жаргаж байх ёстой, баян ядуу байхаас үл хамаарч.
Ямар ч тохиолдолд эхнэр ажил эрхлэхгүй байвал зохино. Зөвхөн нөхөр ажил хийх ба санхүүгийн боломжийнхоо хэрээр хөлөө жийж амьдрах ёстой. Тэгэх явцад эхнэр эд баялагт дурлахгүй, нөхрийнхөө олж ирсэн мөнгийг голохгүй. Ажил эрхэлдэг гэрлэлтийн насны эмэгтэйчүүд бол эм хүйстэй эрчүүд л гэсэн үг. Хуучин цагт тийм эмэгтэйчүүдээс цэрвэдэг байв. Мөнгөний араас хөөцөлдсөн, бизнес наймаа хийдэг эмэгтэйчүүдэд нөхөр олдоггүй байсан ба нөхөр олдсон ч төд удалгүй салдаг. Яагаад гэвэл эр хүнээс хамааралгүй, бие даасан, мөнгөтэй, хүчирхэг эмэгтэйчүүд гэр бүлийн үнэт зүйлсийг үл тоомсорлох болно. Тэд нөхрөө хүндлэхгүй, үг сонсох дургүй, дураараа. Дундад зууны Европт тэднийг эмэгтэй хүн гэж хардаггүй харин "чөтгөр" гэж нэрлэдэг байв. Японд одоо ч эхнэрүүдийг ажил эрхлүүлэх дургүй, нийгэм нь тийм уур амьсгалтай. Японд очсон гадныхан хэсэг амьдраад тийм болохыг мэдэрч эхэлдэг. Залуучууд эсвэл нөхөрт гараагүй эмэгтэйчүүд ажил хийхээс эхнэрүүд ажил хийхгүй. Хийвэл гэр бүлийн жижигхэн бизнес (цайны газар, мухлаг гэх мэт) дээрээ л ажиллана. Манай нийгэмд эхнэр нөхөр хоёулаа ажилтай байдаг шалтгаан маш энгийн, мөнгийг нэгдүгээрт тавиад бусад чухал зүйлээ хоёрдугаарт тавьсан асуудал. Ипотек, лизинг гээд цул өр. Албатай юм шиг байрны, машины, гар утасны зээл авдаг. Ингээд тэрэндээ ороогдон, барьцаалагдан амьдардаг гэсэн үг. Үр дүнд нь цул хэрүүл. Амьдрал мөнгөн дээр тогтдоггүйн нэг жишээ энэ. Амьдрал зарчим, дэг журам, эмх цэгц, үүрэг хариуцлага дээр тогтдог. Тэр байтугай хайр сэтгэл дээр ч тогтдоггүй. Гэр бүл бол өв болон соёлыг нэг үеэс нөгөө үе рүү дамжуулдаг институци. Энд хайр сэтгэл ямар ч хамаагүй. Эхнэр, нөхрийг нь эцэг эх нь олж сүй тавиулж гэрлүүлбэл зөв болно. Мэдээллийн хэрэгслүүд бидний тархийг их угааж байгаа. "Титаник" кинон дээр сүй тавьсан залуугаа зугатаж тэнэмэл залуутай завхайрдаг тухай л өгүүлдэг. Киноны гол дүр Роуз (эсвэл Роза) дампуурч өрөнд баригдсан язгууртан айлын хүүхэд. Ээж нь охиноо Кал гэх язгууртан залуутай суулгахыг оролддог. Энэ бол нийгмийн давхарга доторх гэрлэлт, олон мянган жил явж ирсэн уламжлал. Англи, Монголд ялгаагүй. Өөрөөр хэлбэл ядуу бол ядуутайгаа, баян бол баянтайгаа, дундаж бол дундажтайгаа худ ураг болсон нь дээр юм. Тэгвэл үл ойлголцол бага байх юм. Розагийн ээжийнх нь санаа, зорилго, тэмцэл туйлын зөв байсан гэсэн үг. Кино ээжийг нь, сүйт залууг нь муухай харагдуулах гэж хичээх нь мэдээж.
Америкийн туйлшрал Монголд нөлөөгөө үзүүлээд удаж буй. Юун туйлшрал вэ гэхээр хувь хүний эрх чөлөөний номлолыг ашиглан дэлхийн улс үндэстнүүдийн соёлыг устгаж аль болох өөртэйгээ ижилсүүлэх гэж оролдож байгаа. Тэд шашнаа тулгана, үнэт зүйлээ тулгана. Хүйсийн эрх тэгш байдал гэдэг хэзээ ч амьдралд хэрэгжихгүй онолоо манай эрх баригчдад тулгадаг. Одоо бид Америкаар өөр хоорондоо мэндэлдэг болсон. Монголын гэр бүлүүд Америк маягийн болсон. Эхнэр нөхөр өдөр шөнөгүй хэрэлдэж хүүхдүүд нь уйлалдана. Энэ бол Америкийн соёлын дайралтын гай юм. Хаашаа л харна, зар сурталчилгаа. Тансаг хэрэглээнүүд эхнэрүүдийн шуналыг хөдөлгөн даллана. Ингэж мөнгөн дээр суурилсан зохион байгуулалтгүй, амьдрах ухаангүй, оюун санааны дэмжлэггүй "зөнгөөрөө" гэр бүл салж бутрах нь ойлгомжтой. Хүүхдүүд нь өсөж том болоод ээж аавынхаа алдааг давтана. Яагаад гэвэл өвөг дээдсээс уламжлагдсан соёлын холбоо нь тасарч байгаа нь тэр. Өнчин хүүхдүүдийн асрамжийн газраас амьдралд хөл тавьж буй мэт бүхнийг тэгээс эхлэх болж байна.
Гэр бүлийн институци дахь асуудлууд нь шалтгааныг нь бус үр дагаваруудыг нь тоочдог. Завгүй ажиллах, араар тавилт, архидалт, ажилгүйдэл, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэтийн нөгөө л улиг болсон сэдвүүдээ ярина. Гэвч үндсэн суурь шалтгаан нь маш том. Дэлхийн түүх ярих хэрэгтэй болно. Францын хувьсгал, Октябрийн хувьсгал, Дэлхийн 1, 2-р дайн, ЗХУ-ын задрал гэх мэт. Эдгээр хувьсгалууд гэр бүлийг бүхэлд нь өөрчилсөн. Бидний хувьд энэ бол шинэ зүйл. Гэхдээ хувьсгалын нөлөө, глобалчлал нь зарим нэг хэсэг бүлэг хүмүүс болон улс үндэстэнд нөлөөлөөгүй. Нөлөөлөөгүй шалтгаан нь соёлын дархлаа сайтай байгаатай холбоотой. Тэд өөрсдийгөө гадны соёлоос хамгаалж чадаж байна. Харин бидэнд тэр нь маш сул учраас таалагдсан зүйл болгон руугаа орж гаран даган дууриаж буй. Зөв бурууг ялгаж чаддаггүй байгаа нялх хүүхэд шиг. Бид эхлээд өмнөө тулгарсан зүйлсийг зөв буруугаар нь ялгаж чаддаг болох ёстой. Тэгэхгүй бол нэг тийм... "төөрсөн" байдалтай. Замаа олохгүй, хаагуур нь яаж явах, хаашаа очихоо ч мэдэхгүй байгаа мэт.