Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Гамшгийг тодорхойлсон ерөнхий тодорхойлолтыг интернэтээс олж авах амархан. Гэхдээ миний бодлоор бол шоргоолжны үүрийг хөндөхөөр яадаг билээ хохиролын хэмжээ их багаас үл хамааран тэрэн шиг үйл явц. Эсвэл өвчин тусахад хүн халуурдаг, шарх эдгэрэхэд улайж хавддаг шиг. Тодруулбал зохион байгуулалт эсвэл хэвийн явж байсан тэр амьдралын хэмнэл алдагдах явдал юм даа. Гамшиг байгалийн болон хүний нөлөөтэй гамшиг гэж хоёр бий. Байгалийн гамшиг бол энэ тэр гээд нуршаад яахав бүгд мэдэж байгаа. Товчхондоо бол манайхаар зуд, үер, газар хөдлөлт. Хүний нөлөөтэй гамшиг бол агаарын бохирдол, түгжрэл, ядуурал, эдийн засгийн доройтол, үндэсний валютын ханшны уналт, банк дампуурах, инфляци, хорт бодис алдагдах, том хэмжээний түймэр, шашин үндэстэн хоорондын мөргөлдөөн, иргэний дайн, эмх замбараагүй байдал, өвчин (байгалийн гамшигтаа орох байх) гэх мэт. Нэг сонирхолтой зүйл бол байгалийн гамшигт нэрвэгдсэн орон хэрэв ядуу төсөвтэй бол алингаа алдана, өндөр хөгжилтэй орнууд бол гайгүй даваад гардаг. Тийм учраас байгалийн гамшиг болсон ядуу эсвэл хөгжиж буй орнуудад их долоо эсвэл их найм туслах үүрэг хүлээсэн байдаг. Аливаа улсын төр гамшгийн нөхцөлд зарцуулах ЗГ-ын нөөц хөрөнгө гэж батладаг. Гамшиг болоход зарцуулна, гамшиг болохгүй бол дараагийн жилдээ төсөвлөнө. Айл өрх ч мөн адил хуримтлалтай байдаг. Бүх зүйл цаг хугацааны эрхэнд элэгддэг, ач холбогдол нь багасдаг, хуучирдаг, мууддаг эсвэл бүр гамшиг болж болох учраас айл өрх болгон нөөц хөрөнгөтэй байх ёстой л доо.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт
Дараагийн асуулт