"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Бурхан байдаг гэх боловч яагаад тэр харагддаггүй юм бэ?

Асуулт
  • 0
1 Хариулт •••
    • 0
    2021-11-03T19:51:33+08:00

    Байхгүй учраас тэр. Миний төсөөлж байгаагаар бол лав энэ ертөнцөд байхгүй. Өөр газар байж болох юм (байлгахыг хүсэж байгаа бол). Гэхдээ бидний өдөр тутмын амьдралд нөлөөлж чадахгүй. Альберт Эйнштейн нэгэнтээ "Бурхан өөрөө физикийн хуулийг зөрчиж чадах уу?" гэж. Өөрөө бүтээсэн болохоор зөрчиж чадах байх. Гэхдээ бидэнтэй холбоо тогтоохын тулд энэ ертөнцийн физикийн хуульд захирагдах шаардлагатай болно. Тэгэхийн тулд хүн болж төрөх хэрэгтэй. Ингэж л Исүс Христ төрсөн байх. Харин Бурхан өөрөө хаана байна? Дээрх онолын дагуу бол ертөнцийн гадна талд л орших боломжтой. Ингээд шашин, шинжлэх ухаан хоёр үүн дээр зөрчилдөж эхэлнэ.

    Бурханыг үгүйсгэх бас нэг зүйл бол Бурхан бидний хувь заяаг урьдчилан бэлддэг үү? гэсэн асуулт. Тийм бол бидний нүгэл цагаадах ёстой, үгүй бол Бурхан өөрийнхөө маргаашыг бас мэддэггүй гэсэн үг. Хэрэв Бурхан маргааш болох гэж байгаа зүйлийг өөрчилж чадахгүй бол Бурхан тийм ч хүчирхэг биш. Түүний дээр бас нэг Бурхан байдаг гэсэн үг. Тийм болохоор л Альберт Эйнштейн "Бурхан шоо хаяж тоглодоггүй" гэсэн байх. Хэрэв Бурхан шоо хаяж тоглодоггүй бол ирээдүйг мэддэг гэсэн үг. Тэгэхээр бидний ирээдүйг бас мэддэг. Тэгээд биднийг бүтээхдээ бидний хувь заяаг урьдчилан бэлдсэн болж таарна. Тийм болохоор бид бүгд нүгэлгүй.

Хариулт үлдээх