"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2024-10-20T15:31:56+08:00

    Хүний биеийн эс болгон дотор бөөм байх ба тэдгээр бөөмүүдийн дотор тус бүр 46 (23 хос) хромосом байдаг. Хромосом нь ДНХ-ээс бүтдэг. Хүн, амьтаны тодорхой шинж чанаруудыг хариуцсан ДНХ-ийн хэсгүүдийг ген гэдэг. Хос хромосомын нэг нь эцгээс өвлөн авсан ДНХ, нөгөөх нь эхээс өвлөн авсан ДНХ. Энэ хоёр ДНХ ерөнхийдөө ижилхэн. Гэхдээ тэдний зарим генүүд нь таардаггүй. Тэдгээр ялгаатай генүүдийг аллель ген гэдэг. Аллель гэж "өөр" гэсэн утгатай.

    Аллель ген хомозигот ба гетерозигот гэсэн хоёр төрөл байна. Хомозигот нь ижилхэн, гэхдээ хоёулаа нэг бол хүчтэй эсвэл сул. Гетерозигот нь ялгаатай, гэхдээ  нэг нь хүчтэй нөгөөх нь сул. Хүчтэй, сул гэж удамших чадварыг нь хэлж буй. Хүчтэйг нь том үсгээр буюу А, сулыг нь жижиг үсгээр а гэж тэмдэглэе.

Хариулт үлдээх