Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \"Хувийн тохиргоо\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
"Хүнд цаг үе хүчирхэг эрчүүдийг бүтээдэг. Хүчирхэг эрчүүд сайн цагийг авчирдаг. Сайн цаг сул дорой эрчүүдийг бүтээдэг. Харин сул дорой эрчүүд хүнд цаг үеийг авчирдаг." - Майкл Хопф
Аз жаргал бол сайн цагийн амьдрал. Сайн цаг нь хүнийг сул дорой болгодог гэж Майкл Хопф (Америкийн зохиолч) хэлжээ. Аз жаргал нь хүнийг тайвшруулдаг. Харин тайвширсан хүний гараас бүтээл гардаггүй ба өмнөх үеийнхээ зовж бүтээсэн зүйлсийг устгаж үгүй болгох нигууртай. Зовлон нь хүнийг хэрсүү болгож аз жаргал нь арчаагүй болгодог аж. Хүн ямарваа нэгэн зүйлээр дутагдаж гачигдах нь хэвийн зүйл бөгөөд энэ нь огтоос зовлон биш гэж буй. Тэр бол зүгээр л амьдрал. Жинхэнэ зовлон бол дайн тулаан, өвчин. Бусдыг нь бол аргалж болно. Аз жаргал өөрөө ирэхгүй тул түүнийг бид өөрсдийн гараар бүтээж, дараа нь хамгаалж, бас арчилж тордож байх ёстой. Алдах зүйл ихтэй болох тул улам их хичээх хэрэгтэй болно. Үйлчлүүлэгч нь мэт амьдралд хандаад байвал аз жаргал тогтохгүй гэсэн үг.
Амьдралдаа сэтгэл хангалуун байх нь аз жаргал. Гэхдээ аз жаргал нь адал явдалгүй учраас нэг хэвийн уйтгартай мэт санагдаж магадгүй. Эхнэр хүүхэдтэй, нохойтой, ажилтай, байр машинтай. Өглөө тогтсон цагт босч гэр бүлтэйгээ цай ууна, эхнэр хүүхдээ үнсээд ажилдаа явна. Ажлаасаа ирээд нохойгоо салхилуулаад киногоо үзээд унтана. Долоо хоногийн эцсээр найзуудтайгаа пиво ууж чалчина. Баярын өдрүүдээр бие биедээ бэлэг өгцгөөнө. Ингээд гүйцээ, өөр юу ч хэрэггүй. Энэ маягаар тасралтгүй үргэлжилнэ. Энэ бол аз жаргал. Амьдралд адал явдал хэрэггүй.
Хүмүүс 3 зүйлээс болж аз жаргалгүй амьдардаг гэнэ. Тэр нь болохоор ирээдүйдээ санаа зовох, өнгөрсөндөө харамсах, одоо байгаа зүйлдээ талархахгүй байх. Хэрэв ингэхээ боливол хүн тайвширч эрүүлээр сэтгэдэг, боломжуудыг олж хардаг, бусдад үнэлэгддэг аж.
Баптистууд аз жаргалыг "хувь хүний эрх, эрх чөлөө" гэдэг юм билээ. Нөгөө манай «бусдын эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов» гэдэгтэй төстэй юмуу даа. Америкчууд тусгаар тогтнолоо зарлахдаа "бид аз жаргалынхаа эрэлд гарсан" гэсэн. Тэгвэл тэднийхээр бол өмчлөх, нэгдэх цугларах, сонгох зэрэг хүний эрхүүдийн гол зорилго нь аз жаргал амьдрах байсан бололтой. Америк анх либерализмийг суурь зарчмаа болгож байх тухайн үед бусад улс орнууд хатуу дэглэмтэй, хамжлагат тогтолцоотой байсан нь нөлөөлсөн байх. Үүнээс үүдээд дэлхийн бараг бүх хүмүүс Америк гарч амьдрах мөрөөдөлтэй болсон байсан хэрэг л дээ.
Гэхдээ харамсалтай нь өнөөдөр Америк мөрөөдөл гэдэг зүйл нь үндсэн потенциалаа дуусгаад сүүлдээ туйлширсан. Одоо дэлхийн ихэнх улс орнууд ялгаагүй ардчилсан болсон тул заавал Америк явж аз жаргал, эрх чөлөөг мэдрэх шаардлагагүй, эх орондоо ч сайхан амьдарч болохоор болсон санагдана. Бид зүгээр аз жаргалтай амьдрах боломжоо ашиглаж чадахгүй байх шиг байна. Гэхдээ Америкийн тогтолцоог тэр чигт хуулбарлахын оронд аз жаргал гэж чухам юу болохыг өөрсдийнхөөрөө ойлгоод тэрэндээ тааруулж хууль дүрмээ боловсруулах хэрэгтэй гэж бодож байна.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт
Дараагийн асуулт